Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГЕОДЕЗИЙН ЦЭГҮҮДИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

 “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөгжлийн газрын инженер, техникийн ажилчид 2025 оны 07 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн бүсэд ажиллалаа.Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд барилга угсралтын ажлын үндэс суурь болох геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг бэлтгэж дууссан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулсан ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан юм.Эдгээр геодезийн суурь цэгүүд нь барилгын явцад төмөр замын трасс, объектуудын байршлыг нарийвчлан тогтоох, хэмжилтийг алдаагүй хийх, барилгын ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх үндэс суурь болдог.Инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нөхцөл бүрдсэнээр төслийн гүйцэтгэл, хяналтын багуудын уялдаа сайжирч, үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын чанар, гүйцэтгэлд чухал ахиц дэвшил гарах юм.

May be an image of 19 people and people skeet shooting

May be an image of 4 people and text

May be an image of 9 people, map and text

May be an image of 6 people

May be an image of 1 person and text

May be an image of 2 people and text

 

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан