Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ТАВАНТОЛГОЙ–ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Тавантолгой төмөр зам” ХХК болон Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн групп” ХХК-ийн хамтарсан бүтээн байгуулалт Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд эрчимтэй өрнөж байна

2025 оны 07 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн төслийн талбайд улаан шугам хүлээлцэж, албан ёсоор барилгын ажил эхэлсэн. Энэ үеэр талбай дээр худгийн усны байршил, төмөр замын ТТАМ-ын байршил зэрэг голлох мэдээллийг Ерөнхий гүйцэтгэгч талд танилцуулан газар дээр нь үзүүлсэн. Төслийн талбайд өнөөдрийн байдлаар Монгол талаас ахлах инженер, геодезийн болон гүүр хоолойн инженерүүдээс бүрдсэн мэргэжлийн 6 хүн, харин БНХАУ-ын талаас төслийн удирдагч, инженер, орчуулагч, туслах ажилчид зэрэг нийт 76 хүн буюу нийт 82 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.2025 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд БНХАУ-ын талаас нийт 20 туслах ажилчин хил нэвтэрч, Калмарын грашид байрлан ажилдаа орсон бөгөөд өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд дараах ахиц дэвшил гарлаа.Төслийн хүрээнд хамгийн эхний ээлжинд хаалттай бүсийн хамгаалалтын торон хашааг 12,500 метр урттайгаар барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 4,166 шонгийн 53 хувь буюу 2,210 нүхийг ухаж, 813 шон босгож, 672 метр хашаанд торлох ажил хийгдээд байна.Мөн хилийн шалган нэвтрүүлэх гарц байгуулах ажил ид өрнөж байгаа бөгөөд авто пүү угсралт 95 хувийн гүйцэтгэлтэй, хилийн цэргийн харуулын байр бүрэн дуусаж, гаалийн ажлын байр 50 хувийн гүйцэтгэлтэй байна.Түүнчлэн гүүрийн тулгуур шонгийн суурийн ажил эхэлж, нийт 2,376 шон суурийн цооног өрөмдөхөөс эхний 74-ийг цоолж, арматурчилж, бетон цутгалтыг бүрэн хийжээ. Энэхүү ажил нь цаашид эрчимжиж, гол бүтцүүдийн суурийг тавих чухал шат гэж үзэж байна.Барилгын ажил эхлэхийн өмнөх чухал суурь бэлтгэл болох геодезийн 54 ширхэг хатуу цэгийн 46-г суурилуулж, 85.2 хувийн гүйцэтгэлтэй болсноор инженерийн нарийн тооцоололд тулгуурласан бүтээн байгуулалтад баталгаатай суурь тавигдаж байна.Мөн төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах бетоны зуурмагийн үйлдвэрийн суурийн талбайг тэгшлэх ажил бүрэн дууссан нь барилгын явыг хурдасгах чухал ажил болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан