Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Импортын улаанбуудай гурил, талхны үнэд нөлөөлж эхэлнэ

ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газраас энэ жил гурил үйлдвэрлэлтэд 168 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх болсныг зарласан. Мөн улаанбуудайн нөөц 100 мянган тонноор дутагдаж буйг ч мэдэгдээд буй. Тэгвэл энэ жил ургац хураалт муудаж, улаанбуудай дутагдах болсон гол шалтгаан нь тариалангийн гол бүс болох Төв аймаг, Жаргалант, Борнуур, Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Дархан-Уул аймгийн нийт газар нутгаар ган гачиг их байсантай холбоотой юм.
Тэгвэл улаанбуудай дутагдсанаас ямар нөхцөл байдал үүсэх вэ?
- Дотоодын гурилын үйлдвэрүүдийн түүхий эдийн хангалт багасна.
- Гурилын үйлдвэрүүдийн ажиллах хүчин чадал буурна.
- Тээвэр, гаалийн татвар зэрэг зардалд нөлөөлнө.
- Гурилын өртөг нэмэгдэнэ.
- Гурилын жижиглэнгийн үнэ өснө.
- Гурилан бүтээгдэхүүнүүд (талх, нарийн боов, гоймон, жигнэмэг) зэрэг бүгд шаталсан байдлаар өртөг өснө.
Улаанбуудай ба эдийн засгийн нөлөө:
- Өрхийн түвшинд: Өрхийн хамгийн голлох хүнс болох талх, нарийн боовны үнэ нэмэгдэнэ.
- Гурил, талх нарийн боовны үйлдвэрүүд хэвийн ажиллахын тулд бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр арга байдал үүснэ.
- Импортын хэрэгцээ нэмэгдэнэ.
0 Сэтгэгдэл
























