Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
Голомт банк WaterEquity-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2025 оны “Усны элч” банк өргөмжлөлт өргөмжлөлт Голомт банк нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг зорин ажилладаг билээ.

Дээрх зорилгын хүрээнд бид Монгол Улсад тогтвортой усны менежментийг дэмжих, тэр дундаа баталгаат ундны ус болон ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр   WaterEquity-тай түншлэлээ өргөжүүлж нийт 13 сая ам.долларын санхүүжилт бүхий гаднын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлээд байна.Энэхүү санхүүжилт нь дараах чиглэлийн ААН-үүдэд зориулагдах бөгөөд Голомт банкны ус, ариун цэврийн хүртээмжийг дэмжих ногоон зээлийн шаардлагыг хангасан байгууллагууд хамрагдах боломжтой.

Үүнд:

  • Усны танк, хоолой, шугам сүлжээ, ариун цэврийн тоног төхөөрөмж, ариутгалын бодис зэрэг ус, ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Борлуулагч, ханган нийлүүлэгч, түгээгч, импортлогч, жижиглэн худалдаачид
  • Цэвэр, бохир ус тээвэрлэгч, ус нөөцлөх сав нийлүүлэгчид
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, гэрээт бэлтгэн нийлүүлэгчид, ажил гүйцэтгэгчид
  • Худаг өрөмдөх тусгай зөвшөөрөлтэй тоног төхөөрөмж, машин техник нийлүүлэгчид
  • Ундны ус үйлдвэрлэгч, савлагч, түгээгч байгууллагууд
  • Худаг автоматжуулах, ус түгээх тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид багтаж буй. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд WaterEquity-аас татсан санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 4.4 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 18 ЖДБ төслийг дэмжин ажиллахын сацуу харилцагчдаа усны үр ашигтай хэрэглээ, хэмнэлтийн талаар сургалт, зөвлөгөөнд хамруулан ажиллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 1800-1646 (дотуур дугаар: 1402)

Имэйл: sfd@golomtbank.com

Голомт банк - Тогтвортой санхүүжилт

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан