Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна

Нийслэлд Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүй. Тийм учраас хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар дамжин нийслэл болон 21 аймагт ачаа барааны түгээлт хийгддэг. Энэ нь авто замын эвдрэл, түгжрэл болон агаар, хөрс, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж буй. Мөн аюултай бараа бүтээгдэхүүн нийслэлийн төвөөр нэвтрэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.Тиймээс Монгол Улсын Засгийн газрын “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр баталж Багахангай – Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр ачаа тээврийн терминалуудыг хотын төвөөс гаргаж, зохион байгуулалтыг шинэчилнэ. УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндийд хүрэх уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгдсөн. Төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2500 гаруй мэргэжилтэн оролцож байна. Тус төмөр замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Төслийн барилга угсралтыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.4 км төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг хийнэ. Харин хоёрдугаар шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэл 14.6 км төмөр замын барилга угсралтыг гүйцэтгэх юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал,

  • Ухмал байгуулах ажил 98.7 хувь,
  • Далан байгуулах ажил 91.6 хувь,
  • Дам нуруут гүүр 76 хувь,
  • Дугуй хоолойн ажил 75.4 хувь,
  • Хучилтын ажил 44.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэхүү салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан