Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг зохион байгуулж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаалалт-хяналт” арга хэмжээг эхлүүлээд байна.

Тус арга хэмжээг импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалтыг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, импортлогч аж ахуйн нэгжүүд болон худалдааны төвүүдэд хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах зорлигоор зохион байгуулж байна.

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг 2025 онд “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэх бөгөөд энэ жил НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 80 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Энэхүү өдөр нь хүнсний аюулгүй байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээс гаралтай өвчлөлийн эрсдэлийг бууруулах, хүний эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилготой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан