Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоорондын нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Голомт банк болон Гадаад харилцааны яамны санаачилгаар 2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улс дахь Элчин сайдын яамд хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Горхи - Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү нөхөрсөг тэмцээн нь Монгол Улсад өөрийн улсаа төлөөлөн суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид болон ажилтан, алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэг чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн нөхөрсөг тэмцээнд Элчин сайдын яамд болон НҮБ, AmCham Mongolia зэрэг нийт 18 байгууллагын, 270 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тамирчид хөлбөмбөг, 3х3 сагсан бөмбөг болон газрын теннис гэсэн 3 төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

13 дахь удаагийн элчингүүдийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээний шилдгээр:

Хөлбөмбөгийн төрөлд:

  • 1-р байрт БНХАУ-ын Элчин сайдын яам
  • 2-р байрт Голомт банк
  • 3-р байрт БНЧУ-ын Элчин сайдын яамны баг, тамирчид шалгарав.

3x3 сагсан бөмбөгийн төрөлд:

  • 1-р байр эмэгтэй АНУ-ын Элчин сайдын яам, эрэгтэй Гадаад харилцааны яам
  • 2-р байр эмэгтэй Гадаад харилцааны яам, эрэгтэй БНХАУ-ын Элчин сайдын яамны баг, тамирчид шалгарлаа.  

Газрын теннисний төрөлд:

  • 1-р байр эмэгтэй АНУ-ын Элчин сайдын яамны тамирчин Г.Сарантөгс, эрэгтэй БНСУ-ын Элчин сайдын яамны тамирчин Чой Чун Жонг
  • 2-р байр эмэгтэй Гадаад харилцааны яамны тамирчин З.Хүслэн, эрэгтэй БНСУ-ын Элчин сайдын яамны тамирчин Ким Ён Гун нар тус тус шалгарлаа.

Хурд хүч, авхаалж самбаагаа сорин ШИЛДЭГ-ээр шалгарсан нийт баг, тамирчдад багт баярыг хүргэе!

Нэмж дурдахад өнгөрсөн жилийн нөхөрсөг тэмцээний үеэр Горхи тэрэлжийн цогцолбор газарт “Элчин төгөл”-ийг байгуулж, жил бүр мод суулган, тарьж ургуулахаар тогтсон билээ. Энэхүү уламжлалын дагуу энэ удаагийн тэмцээнд оролцсон элчин сайд нар 12 гацуур модыг шинээр суулгаж, “Элчин төгөл”-ийг баяжуулахад хувь нэмрээ орууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан