Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “AI for Women 100×100” хөтөлбөрийн нээлт боллоо

Дижитал шилжилтээр салбартаа тэргүүлэгч Голомт банкнийгмийн хариуцлагын хүрээнд AI Academy Asia-тай  хамтран ажиллаж байна. Тодруулбал AI Academy Asia-ийн санаачлан хэрэгжүүлж буй сурагч  охид, эмэгтэй багш нарыг мэргэшүүлэх зорилготой “AI for Women 100×100” хөтөлбөрийг Голомт банк ивээн тэтгэж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар, Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон AI Academy Asia компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй зочид төлөөллүүд оролцсон бөгөөд биет болон онлайн хэлбэрээр багш, сурагчид оролцсон юм.  

“AI for Women 100×100”  хөтөлбөрийн зорилго нь:  

  • Эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, 
  • Жендерийн тэгш бус байдлыг бууруулах, 
  • Монгол орны алслагдсан аймаг сумдад амьдарч буй охид, эмэгтэй багш нарыг хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс хоцроохгүйн тулд тэдэнд тэгш боловсролыг олгох, технологийн салбарт манлайлагч болгоход чиглэж буй юм.  

Тус хөтөлбөрийн бүртгэл есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт 2000 гаруй оролцогч бүртгүүлж, оролцогчдын 44% нь орон нутгаас, 56% нь нийслэлээс шалгарсан ба 100 багш болон 100 эмэгтэй сурагч сонгогджээ. Эдгээр сонгогчдын тухайд ахлах ангийн 13-18 насны сурагч охид, мөн математик, мэдээллийн технологи, гадаад хэл, байгалийн болон нийгмийн ухааны чиглэлээр мэргэшсэн багш нар байна.  

“AI for Women 100×100” хөтөлбөр есөн долоо хоног үргэлжлэх бөгөөд оролцогчид өөрсдийн хиймэл оюунд суурилсан “capstone” төслөө бүтээж, танилцуулснаар төгсөх юм. Түүнчлэн хөтөлбөр дууссаны дараа  төгсөгч охид  “AI Academy Asia”-ийн амжилттай хэрэгжүүлж буй төслүүдийн нэг Girls Code” төсөлд нэгдэж, харин багш нар тус компанийн хамт олонтой цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой юм.  

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

2 Сэтгэгдэл
Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан юм. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан