Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.

Нийгэмлэгийн хамтын шийдвэр гаргах байгууллага болох Ерөнхий хорооны ээлжит хуралд Монголын талын хувьцаа эзэмшигч Зам, тээврийн яамыг төлөөлөн Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Н.Буяндэлгэр, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл оролцож байгаа бол Оросын талын хувьцаа эзэмшигч “Оросын төмөр замууд” НХН-ийг төлөөлөн “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Павлов С.А., “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын дотоод хяналт, аудит хариуцсан орлогч дарга Чабунин А.М нар биечлэн, ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Шило А.Н. цахимаар оролцож байна.

Энэ удаагийн хурлаар “УБТЗ” ХНН-ийн 2025 оны тээврийн төлөвлөгөөнд тодотгол хийх, 2025 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, Нийгэмлэгийн техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг тодотгон шинэчлэх асуудлыг хамтран хэлэлцэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн асуудлуудыг хэлэлцэх юм гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан