Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Хадгаламжтай аялал” аяны 2-р ээлжийн азтанууд шагналаа гардан авлаа

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” аяныг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд 2025 онд нийт 30 азтаныг хосоор нь БНСУ /Жэжү/, Тайланд, Вьетнам зэрэг орнуудаар аялах аяллын эрхээр урамшуулахаар төлөвлөөд байгаа юм. Харилцагчид аянд оролцохын тулд 6 сараас дээш хугацаатай хадгаламждаа, 100,000₮-өөс дээш дүнгээр орлого хийсэн эсвэл шинээр хадгаламж нээсэн байх шаардлагатай. Харин аяны нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд автоматаар сугалаа үүсэх болно.

“Хадгаламжтай аялал” аянд одоогийн байдлаар нийт 113 мянга гаруй харилцагч хамрагдаж байна. Эдгээр харилцагчдаас 2025.10.08-ны өдөр аяны 2-р ээлжийн азтануудыг амжилттай тодруулсан бөгөөд аз одоороо онцгойрсон 10 харилцагчид ийнхүү Тайланд Улсаар хосоороо аялах эрхийг гардуулан өглөө.

Азтан болсон харилцагчдын сэтгэгдлээс:

Нэмж дурдахад “Хадгаламжтай аялал” аяны хүрээнд 10-р сарыг хүү өсдөг сар болгон зарласан. Энэ хугацаанд 12 сарын хугацаатай хадгаламж шинээр нээсэн харилцагчид 30%-ийн нэмэгдэлтэй буюу 15.7%-ийн хүүгээр хадгаламжийн хүүгээ тооцуулах боломжтой болж байгаа юм. Иймд иргэд, харилцагчид та бүхэн амжиж хадгаламжаа нээгээд өндөр хүү авахын зэрэгцээ “Хадгаламжтай аялал” урамшуулалт аяны 3-р ээлжийн азтануудын нэг болох боломжтой. 3-р ээлжийн 10 азтаныг 2025.12.31-нээр таслан тодруулж, Вьетнам Улс руу хосоороо аялах эрхээр урамшуулах болно.

  • “Хүү нэмэгддэг сар” буюу 30%-ийн нэмэгдэлтэй хүүгийн урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
  • Харин “Хадгаламжтай аялал” сугалаат аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандах боломжтой.
  • Өөрт үүссэн сугалааны мэдээллийг SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаас шалгаарай.

“Таны хадгаламж таны аяллын хөтөч”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан