Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр барилгын ажлын гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан.Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна. 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станцыг 42 жилийн дараа төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд барьж эхэлнэ.Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 52,800 өрхийг цахилгаанаар, 40,800 өрхийг дулаанаар хангана.Төслийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болно. Ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болно. Станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр барих юм.Засгийн газрын 33 дугаар тогтоолоор “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна.Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2 Сэтгэгдэл
I have been suffering from HumanPapilloma Virus for the past 3 years, But Today, I can Sincerely say after visiting https://herbalistrazorherb.wixsite.com/drrazorherbalhome I am happy that am completely cured from it(HPV) I quickly contacted him to get the cure via drrazorherbalhome@gmail.com , Telephone +2349065420442 Thank You Sir
I have been suffering from HumanPapilloma Virus for the past 3 years, But Today, I can Sincerely say after visiting https://herbalistrazorherb.wixsite.com/drrazorherbalhome I am happy that am completely cured from it(HPV) I quickly contacted him to get the cure via drrazorherbalhome@gmail.com , Telephone +2349065420442 Thank You Sir
Хамгийн их уншсан