Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо АИ-92 автобензиний өдрийн хэрэгцээ 2000-2500 тонноос давж, нийлүүлэлт сайжирчээ Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа ХЗБХ: Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ ЭЗБХ: Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв Д.Манлайбаатар: 05 дугаар ангийн цэргүүд  камер байрлуулах боломжгүй "хар бүс" -д дүрмийн бус харилцаа үүсгэсэн байна Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол долоо болж нэмэгдлээ
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2025.12.23/ УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нарын гишүүд хүрэлцэн ирснээр 54.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хуралдааны эхэнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа. Судалгааны үр дүнгээс шалтгаалан цаашид төрийн бүх шатны байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрт хүний эрх хамгаалах асуудлыг тусган хэрэгжүүлэх, тайлагнадаг байх шаардлагатай байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн, Дэд хорооны дарга С.Эрдэнэболд Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос дээрх танилцуулгад дурдагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдаж, шийдлээ хүлээж буй олон асуудлын шалтгаан нөхцөлийг тодорхойлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана гэв.

Үүний дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сайжруулж зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал зөвлөмжийн талаар хэлэлцэж, хуралдааны төгсгөлд тус дэд хорооны үйл ажиллагааны тайлан болон ирэх оны төлөвлөгөөний талаар танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан