Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын удирдлагуудтай уулзлаа
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нартай өнөөдөр уулзлаа.
Ерөнхийлөгч “Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хуулийн дагуу явагдах ёстой. Үндсэн хуулийн зарчим зөрчигдөх учиргүй” гээд МАН-ын удирдлагуудад асуудлыг шийдвэрлэх хоёр зарчмын санал хэлэв.
Нэгдүгээрт, УИХ дахь намуудын төлөөлөл оролцсон УИХ-ын болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн зүйлүүдэд үндэслэн УИХ-ын үйл ажиллагааг тойрсон мухардмал байдлыг арилгах талаар дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг би санаачилж өргөн барихад бэлэн байна. Маргаантай, мухардмал байдлаас гарахад чиглэсэн энэ саналыг УИХ-ын гишүүд хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Хоёрдугаарт, улс орон ард иргэдийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой 2013 оны төсвийн төслийг УИХ хугацаанд нь шуурхай, чанартай хэлэлцэж батлах ёстой. Хуучин бид төсвийн төслөө 12 дугаар сарын 1-ний дотор хэлэлцэн баталдаг байсан бол Төсвийн тухай шинэ хуулийн дагуу уг хугацаа хоёр долоо хоногоор богиноссон байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуулиар жил бүрийн 11 дүгээр сарын 15 гэхэд улсын төсвийг УИХ баталсан байх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллахыг би УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад мөн уламжлах болно” гэв.
МАН-ын удирдлагууд “Бид таны саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Бид бүлгийн гишүүдтэйгээ бас хэлэлцэх шаардлагатай байна” гэснээр уулзалт өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл
11
ЗӨВ ШҮҮ
2012.10.22