Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ

Монгол Улс нүүрсний экспорт 2025 онд 100 сая тонныг шүргэж 94.6 сая тоннд хүрчээ. Энэ оны төсөвт анх удаа 85 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан бол ийнхүү зорилтоо давуулан биелүүлсэн болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин онцоллоо.Мөн түүний мэдээлснээр манай улс 2.4 сая тонн зэсийн баяжмал, 9.4 сая тонн төмөр, 1.9 сая тонн хайлуур жонш, 161.3 мянган тонн цайрын баяжмал экспортолжээ.Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, төсвийн орлогын 28 хувь, экспортын орлогын 93, гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувь, аж үйлдвэрлэлийн салбарын 78 хувийг дангаараа бүрдүүлсэн амжилттай 2025 оноо аж үйлдвэр эрдэс баялгийнхан маань эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж, 2026 оноо угтаж байна.Ирэх онд бид бүхэн Стратегийн бүтээгдэхүүний ач холбогдол бүхий ханган нийлүүлэлттэй холбоотой хуулийн хэрэгжилт буюу 200 мянган тонн АИ-92 автобензин, дизелийн түлш хадгалах савыг барих ажлыг эхлүүлэхээр байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан