Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Хөшигийн хөндий, Оргоч уул орчим дахь ачаа терминалаас бараа бүтээгдэхүүнийг төвлөрсөн байдлаар түгээх, дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар төслийн нэгдүгээр үе шатны барилга угсралтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна.

Төслийн хүрээнд гуравдугаар зэрэглэлийн 102.8 км урт, 1520 мм царигтай төмөр зам барьж байгуулах бөгөөд уг зам нь гурван өртөө, дөрвөн зөрлөг,  2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Энэхүү салбар төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгалыг хотын төвөөр нэвтрүүлэхгүйгээр дагуул хотууд болон логистикийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулах боломж бүрдэж, ачаа тээврийн үндсэн дэд бүтцийн суурь болох юм.

Багахангай–Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар үе шатанд үлдсэн 14.95 км төмөр замын бүтээн байгуулалтыг тус тус хэрэгжүүлнэ. Цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор талбайн ажлыг түр зогсоосон. 2026 оны гуравдугаар сарын 15-наас барилгын ажлыг дахин эхлүүлнэ. Энэ хүрээнд инженер, техникийн ажилтнууд талбайн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан