Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд торгууль төлөх нь
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хааж суулт зарлан, УИХ-ын чуулганыг бойкотолсон нь хууль зөрчсөн болж таарлаа. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 11,1,3-т “Төрийн ордны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, суулт хийсэн, нэвтрэх гэсэн хүмүүст саад учруулсан тохиолдолд иргэнийг 20-50, албан тушаалтанг 20-60, байгууллагыг 50-250 мянган төгрөгөөр торгоно” гээд заачихаж.
Нутаг дэвсгэр гэдэг нь өнөөх гадаа бол 20 метрийн дотор, бас дотор талыг хэлээд байгаа бололтой.
Тэгэхээр МАН-ын туршлагатай парламентчид маань Монгол Улсын хуулийг зөрчсөн нь тодорхой байна. Хууль зөрчвөл тооцох хариуцлагыг нь ч тодорхой заагаад өгчихөж.
Харин одоо яаж хариуцлага тооцох вэ. Хэн торгуулийг нь хурааж улсын орлого болгох вэ.
Хотын хөдөлгөөнд оролцож яваа жолооч хөдөлгөөний дүрэм, хууль зөрчвөл замын цагдаа газар дээр нь хариуцлага тооцоод, торгуулийн хуудас бичээд торгуулийг нь хураагаад авна. Магадгүй замын цагдаа шинэчлэгдсэн гэж үзвэл торгуулийн мөнгөө тушаах дансны дугаарыг нь өгөөд орхино.
Эсвэл хэн нэгэн иргэний нэхэмжлэлээр хууль шүүхийн байгууллага буруутай этгээдэд торгууль ноогдуулж болдог байх.
Харин УИХ-ын чуулганы их танхимын үүдийг халхлаад сууж байгаа төрийн түшээдийг яах вэ. Хэн очиж торгуулийн мөнгийг нь хураах вэ. “Эрхэм гишүүнээ та Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн ийм заалтыг зөрчсөн тул таныг 50 мянган төгрөгөөр торгоно. Мөнгөө тушаана уу” гээд торгуулийн тасалбар өөдөөс нь барихад эрхэм гишүүний бүрэн эрхэд халдсан болох уу.
Энэ үүргийг хэн биелүүлэх вэ. Төрийн ордны хамгаалалтын алба уу, Төрийн ордон байрладаг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар уу.
Үүнээс гадна энд иргэн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж нар сайн дураараа суугаагүй. Тэднийг МАН гэдэг байгууллага зохион байгуулалттайгаар хүчээр суулгасан. Тиймдээ ч тэд дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүс, хэвлэл мэдээллийнхнээс ичингүйрэн, барьсан уриа лоозонгоо заримдаа буруу харуулж, доош харуулан сууж байсан. Тэгэхээр Төрийн ордны тухай хуулийн “байгууллага” гэсэн заалтаар 50-250 мянган төгрөгөөр торгох уу гэсэн асуулт бас гарч ирнэ.
Юутай ч МАН-ын гишүүн, эрхэм түшээд маань Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийг зөрчиж. Үүнийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж баталж байна.
Хэн нэгэн иргэн, бүр Төрийн ордонд ажилладаг нэгэн ийм үйлдэл хийсэн бол торгох байтугай юм болно. Бараг л дөрвөн мөчнөөс нь дамжлаад гаргах байсан биз.
Тэгэхээр энд ганцхан л гаргалгаа байна. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гээд заачихсан.
УИХ-д МАН-аас сонгогдсон энэ түшээд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн л юм болохоор Монгол Улсын хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой болж байна. Энэ хүмүүс өөрсдөө хууль тогтоох байгууллагад гишүүнээр ажилладаг, хуулийг хамгийн сайн мэддэг байх ёстой хүмүүс.
Тэгэхээр МАН-аас УИХ-д суугаа 25 гишүүн Монголын нийт ард иргэдэд үлгэр дууриал үзүүлж, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө торгуулиа төлөх л болж таарч байна.
“Хөөрхий дөө төрийн дээд байгууллагууд, УИХ-д он удаан жил суусан юм гэдэг ч юм уу, Монгол улсыг олон жил удирдан жолоодож явсан улс төрийн ууган хүчний гишүүд шүү дээ” хэмээн Монгол Улсын хуулиас гадуур зүгээр өнгөрөхгүй байх л гэж харж байна.
Гэхдээ энэ бол зөвхөн уриа лоозон барьж суулт хийсэн тухайд нь л тооцох хариуцлага. Тэд энэ суултаа УИХ-ын хуралдааны танхимын үүдийг хааж биш, ордон дотор өөр нэг газар, коридорт, бүр үүдний жижүүрийн дэргэд суусан ч ийм хариуцлага тооцох юм байна.
Харин намынхаа эрх ашгийн үүднээс УИХ-ын чуулганы хаалгыг даран төрийн эрх барих дээд байгууллагын ажлыг хоёр хоног гацаасан нь бол өөр зүйл. Энэ бол уг нь торгуулиар ч ярих зүйл биш.
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хааж суулт зарлан, УИХ-ын чуулганыг бойкотолсон нь хууль зөрчсөн болж таарлаа. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 11,1,3-т “Төрийн ордны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, суулт хийсэн, нэвтрэх гэсэн хүмүүст саад учруулсан тохиолдолд иргэнийг 20-50, албан тушаалтанг 20-60, байгууллагыг 50-250 мянган төгрөгөөр торгоно” гээд заачихаж. Нутаг дэвсгэр гэдэг нь өнөөх гадаа бол 20 метрийн дотор, бас дотор талыг хэлээд байгаа бололтой.
Тэгэхээр МАН-ын туршлагатай парламентчид маань Монгол Улсын хуулийг зөрчсөн нь тодорхой байна. Хууль зөрчвөл тооцох хариуцлагыг нь ч тодорхой заагаад өгчихөж.
Харин одоо яаж хариуцлага тооцох вэ. Хэн торгуулийг нь хурааж улсын орлого болгох вэ.
Хотын хөдөлгөөнд оролцож яваа жолооч хөдөлгөөний дүрэм, хууль зөрчвөл замын цагдаа газар дээр нь хариуцлага тооцоод, торгуулийн хуудас бичээд торгуулийг нь хураагаад авна. Магадгүй замын цагдаа шинэчлэгдсэн гэж үзвэл торгуулийн мөнгөө тушаах дансны дугаарыг нь өгөөд орхино.
Эсвэл хэн нэгэн иргэний нэхэмжлэлээр хууль шүүхийн байгууллага буруутай этгээдэд торгууль ноогдуулж болдог байх.
Харин УИХ-ын чуулганы их танхимын үүдийг халхлаад сууж байгаа төрийн түшээдийг яах вэ. Хэн очиж торгуулийн мөнгийг нь хураах вэ. “Эрхэм гишүүнээ та Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн ийм заалтыг зөрчсөн тул таныг 50 мянган төгрөгөөр торгоно. Мөнгөө тушаана уу” гээд торгуулийн тасалбар өөдөөс нь барихад эрхэм гишүүний бүрэн эрхэд халдсан болох уу.
Энэ үүргийг хэн биелүүлэх вэ. Төрийн ордны хамгаалалтын алба уу, Төрийн ордон байрладаг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар уу.
Үүнээс гадна энд иргэн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж нар сайн дураараа суугаагүй. Тэднийг МАН гэдэг байгууллага зохион байгуулалттайгаар хүчээр суулгасан. Тиймдээ ч тэд дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүс, хэвлэл мэдээллийнхнээс ичингүйрэн, барьсан уриа лоозонгоо заримдаа буруу харуулж, доош харуулан сууж байсан. Тэгэхээр Төрийн ордны тухай хуулийн “байгууллага” гэсэн заалтаар 50-250 мянган төгрөгөөр торгох уу гэсэн асуулт бас гарч ирнэ.
Юутай ч МАН-ын гишүүн, эрхэм түшээд маань Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийг зөрчиж. Үүнийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж баталж байна.
Хэн нэгэн иргэн, бүр Төрийн ордонд ажилладаг нэгэн ийм үйлдэл хийсэн бол торгох байтугай юм болно. Бараг л дөрвөн мөчнөөс нь дамжлаад гаргах байсан биз.
Тэгэхээр энд ганцхан л гаргалгаа байна. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гээд заачихсан.
УИХ-д МАН-аас сонгогдсон энэ түшээд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн л юм болохоор Монгол Улсын хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой болж байна. Энэ хүмүүс өөрсдөө хууль тогтоох байгууллагад гишүүнээр ажилладаг, хуулийг хамгийн сайн мэддэг байх ёстой хүмүүс.
Тэгэхээр МАН-аас УИХ-д суугаа 25 гишүүн Монголын нийт ард иргэдэд үлгэр дууриал үзүүлж, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө торгуулиа төлөх л болж таарч байна.
“Хөөрхий дөө төрийн дээд байгууллагууд, УИХ-д он удаан жил суусан юм гэдэг ч юм уу, Монгол улсыг олон жил удирдан жолоодож явсан улс төрийн ууган хүчний гишүүд шүү дээ” хэмээн Монгол Улсын хуулиас гадуур зүгээр өнгөрөхгүй байх л гэж харж байна.
Гэхдээ энэ бол зөвхөн уриа лоозон барьж суулт хийсэн тухайд нь л тооцох хариуцлага. Тэд энэ суултаа УИХ-ын хуралдааны танхимын үүдийг хааж биш, ордон дотор өөр нэг газар, коридорт, бүр үүдний жижүүрийн дэргэд суусан ч ийм хариуцлага тооцох юм байна.
Харин намынхаа эрх ашгийн үүднээс УИХ-ын чуулганы хаалгыг даран төрийн эрх барих дээд байгууллагын ажлыг хоёр хоног гацаасан нь бол өөр зүйл. Энэ бол уг нь торгуулиар ч ярих зүйл биш.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл



















