Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Хуулийг баталдаг атлаа гууль болгодог хүмүүс
МАН уг нь 90 гаруй жилийн түүхтэй, энэ Монгол Улсын түүхэнд үлдэх мөртэй улс төрийн тулхтай хүчинсэн. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш, бүр балмагдалд орчихсон уу, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэгчээр удирдлагаа шинэчилж сольсноос уу бүүр учраа олохоо больчихож.
Парламентын сонгууль өнгөрч УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж эхэлснээс хойш энэ намын урдаа барьдаг удирдлагууд, төрийн түшээд нь Монгол Улсын хуулийг мөрдөхгүй хэд хэдэн удаа хазгай гишгэх нь тэр.
1.УИХ-д бүлэг байгуулах тухай саналаа 24 цагийн дотор УИХ-ын даргад бичгээр ирүүлэх ёстойгоо ирүүлэлгүй ард түмний 40 орчим хувийн санал авч парламентад 25 суудалтай болсон нам өнөө хүртэл бүлэггүй яваа. “Та нар 24 цагийн дотор саналаа ирүүлээгүй шүү дээ” гэсэн асуултад МАН-ын дарга Ө.Энхтүвшин нь “Нэг муу махан өгүүлбэрээс болж бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгаж болохгүй” гэж хариулж байгаа. Үүнийгээ өнөө хүртэл ярьсаар МАН- л бүлэгтэй болж байвал Монгол Улсын хуулийг мөрдөхгүй байсан ч болно гэж зарлан тунхагласаар яваа. Өөрөөр хэлбэл МАН л УИХ-д бүлэгтэй болж байвал тэр хууль энэ тэр хамаагүй гэнэ.
2.Өвөрхангай аймагт энэ намаас нэр дэвшиж өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө, архи дарс, эд зүйл тарааж байж олонхийн суудал авсныг шүүх тогтоож. Гэтэл МАН-ынхан үүнийг, улс төрийн захиалга хэмээн эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт “давж заалдаж” явна. Шүүхийн шийдвэр гарсан дороо хүчин төгөлдөр, тэгээд ч шүүхийн шийдвэрийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөрчилдөггүй гэдгийг энэ хүмүүс мэдэхийн цаагуур мэдэж баймаар. Ийн хоёр дахиа хууль зөрчих нь тэр
3.С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нь Өвөрхангай аймагт өрсөлдөхдөө архи эд зүйл тарааж, сурталчилгааны ажилдаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан зэргээс нь болж түр үнэмлэхийг нь хурааж АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болтол МАН-ын гишүүд жагсч, УИХ-д сонгогдсон гишүүд нь Төрийн ордонд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг буйдангаар таглан суулт зарлалаа. Гэтэл энэ нь Төрийн ордны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болж таарав. Аягүй бол 20 жил тасралгүй хууль баталж суусан энэ эрхмүүд хууль зөрчсөнийхөө төлөө торгуулах болоод байна.
Ийнхүү манай улс төрийн томоохон, нэр хүндтэй гэдэг хүчин маань ердөө хэдхэн сарын дотор өөрсдийнхөө баталсан хуулийг гууль болгон санаатай, зохион байгуулалттайгаар гурвантаа зөрчөөдөхлөө.
Өвөрхангай, Увс, Дорнод гээд хэд хэдэн аймагт нэр дэвшсэн “улстөрчид” нь мөнгө, архи, эд зүйл тарааж сонгогчдын саналыг худалдан авахыг завдсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, энэ намын тухайн үедээ нэр нөлөөтэй явсан олон хүн хууль зөрчсөнийхөө төлөө хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа зэргийг оруулахгүйгээр шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр ард түмний итгэлийг ямар нэгэн хэмжээгээр хүлээгээд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогдчихоод байгаа хүмүүс нь өөрсдөө баталсан хуулиудаа хэрхэн зөрчиж байгаа нь л лавтай энэ гурван тохиолдол болж байна. Гэхдээ санамсаргүйдээ юм уу, мэдэхгүй дээ биш, мэдсээр байгаад, санаатайгаар зөрчиж байгаа нь л энэ.
Монголын ард түмний нүдэн дээр, олны өмнө зарлан тунхаглаж байгаад хуулийг ийн зөрчиж байгаа хүмүүс цаагуураа ямар хуулийн ямар заалтыг өөрсдөдөө ашигтайгаар яаж зөрчиж, гууль болгож байдгийг хэн мэдэх билээ. Сонин хэвлэл, радио телевизээр зах зухаас нь дуулдаад л байгаа, юу болдог юм бол.
Уг нь Монгол улс хууль эрхзүйт төртэй, хуулиа дээдэлдэг улс, тэгээд ч хуулиа хэрэгжүүлдэг болох гээд л зүтгээд байгаа юмсан.

Ц.Хас
0 Сэтгэгдэл