Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

744665 хүүхэд мөнгөө авчээ

Шинэчлэлийн Засгийн газрын санаачилсан анхны ажлнын нэг болох 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 20000 төгрөг өгөх ажил. Тэгвэл энэ сарын 20-ноос хүүхдүүд мөнгөө авч эхэлсэн. Улсын хэмжээнд мөнгө авах 967976 хүүхэд байгаа аж. Энэ сарын 19-ны байдлаар арилжааны 12 банкинд 851150 хүүхэд буюу нийт хүүхдийн 8704 хувь нь мөнгө авах хүсэлтээ гаргасан байна. Үүнээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүүхдийн мэдээллийн сан, Хүний хөгжил сангий мэдээллийн сантай тулган иргэний бүртгэлийн зөрчилгүй 744665 хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан арилжааны банкинд шилжүүлж, хүүхдүүдийн дансанд байршуулжээ.
Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд С.Эрдэнэ, “Мөнгө авах хүсэлтээ гаргасан байдлыг харахад энэ мөнгө ямар их хэрэгтэй байгааг харуулж байгаа юм. Бидний баримталж байгаа бодлого бол хавтгайрсан халамж биш. Тэгэхээр энэ мөнгө зөвхөн хүүхдийн хөгжилд зориулагдах ёстой. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн энэ мөнгөө хадгаламжийн дансанд байршуулбал 18 нас хүртлээ 4.320.0 төгрөгтэй болно гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгийг хадгаламжид байршуулах хүсэлт байгаа гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Хүүхдийн мөнгө олгох ажилд төдийлэн хүндрэл учирсан зүйл байхгүй гэдгийг салбарын сайд хэлсэн. Харин эцэг эхчүүд санамсаргүй алдаанаасаа үүдэн хоёр банкинд давхар данс нээлгэх тохиолдол гарсан гэдгийг хэлсэн. Хэрэв давхар данс нээлгэсэн бол сүүлд хүсэлт гаргасан банкны дансаар мөнгийг нь шилжүүлж байгаа юм байна.
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, “
Хүүхдийн мөнгө нь нөхөн олгогдох, эргэн татагдана гэсэн ойлголт байхгүй учир эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг хэдэн сараар нь ч хуримтлал үүсгэж байгаад авч болно. Иргэд хаана оршин суух нь хамаагүй учир заавал нүүлсний дараа банк болон дансаа шилжүүлэх шаардлагагүй. Мөн хүүхдийн мөнгийг олгох зорилгоор бэлэн мөнгө гаргаж байгаа нь эргээд инфляцид эерэгээр нөлөөлж байгаа гэнэ” гэв.


Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан