Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн асуудлаас бусдыг хэлэлцэхэд бэлэн гэв
Долоо хоног бүрийн мягмар гаригт МАН-аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдрийн мэдээллийг МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар  хийсэн юм. Тэрээр, “МАН эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан. Энэ жагсаалд Өвөрхангай аймгаас ирж санал бодлоо илэрхийлсэн. Манай нам удаа дараа мэдэгдэл гаргаж, Монголд ардчилал устаж байна гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр энэ бүхэн батлагдаж байна. Өнөөдөр амаараа ардчилал гэж ярих нэг өөр. Ажил амьдрал дээр бас нэг өөр байгаа.
Сүүлийн жилүүдэд МАН цоо шинэ замаар замнаж намын доторх ардчилалаа шинэчилсэн. Энэ хүрээнд Ардчилсан намтай хамтран ажиллах, тэдний намынхныг төрийн бодлого шийдвэрт татан оролцуулах ажлыг хийсэн. Ингээд 2005 онд Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулаад СЕХ-ны даргыг МАН бүтцээрээ дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн даргыг АН бүтцээрээ дэмжиж байсан нь нууц биш. Энэ мэтээр олон байгууллагын удирдлагыг ардчилсан намын төлөөлөл оролцуулж байв. Энэ бүхнийг сануулж хэлмээр байна.
Өнгөрсөн долоо хоногт үүссэн асуудал бол Өвөрхангайгаас сонгогдсон хоёр гишүүнтэй холбоотой асуудал биш юм. АН-ын зүгээс та нар ийм хууль баталсан шүү дээ, тиймээс бид хууль мөрдүүлэх ажлыг хийж байна гэж хэлж байгаа юм. Яг энэ тохиолдолд аливаа зүйл тодорхой байх ёстой. Тэгвэл Өвөрхангай аймагт 168 сая төгрөг тараасан гэдгийг Өвөрхангай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Т.Хасбаатар хэлсэн шүү дээ. Тэгвэл тэр мэдээлэл өнөөдөр худлаа байсан юм бол хүн гүтгэсэн хэргээр Т.Хасбаатар шийтгэгдсэн байх ёстой. Гэтэл тэр хүн зүгээр л явж байгаа. Дээрээс нь мөнгө тараасан асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоогоогүй байна. Өнөөдөр МАН-д үйлчилдэг алагчилсан хууль мөрдөгдөж байна” гэв.
Тэрээр СЕХ Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг ч хэллээ.
Мөн МАН-ын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг саатуулаагүй гэнэ. Хэрэв саатуулах байсан бол Байнгын хороод, ажлын хэсгийн хуралдааныг ч саатуулах байсан. Тэгвэл өнөөдөр Байнгын хороодын хуралдаан хэвийн явж байгаа нь УИХ-ын үйл ажиллагааг саатуулж, Улсын төсвийг хэлэлцэх ажлыг саатуулаагүй гэдгийг тус намынхан хэлж байна. Тиймээс Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүдийн асуудлаас бусад асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэв.
Мөн жагсаал цуглаанд оролцсон залуусыг мөнгө авч жагссан хэмээн гүтгэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг залуусаас уучлал гуйж, хаана хэнээс хэдэн төгрөг авч байсан тухай баримтаа дэлгэхийг шаардаж байна. Эс бөгөөс бид шүүхэд хандана гэж МАН-ын гишүүд дэмжигчид  хэлж байна.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан