Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Бичил санхүүгийн бодлогын зөвлөлийн ээлжит бус хурал боллоо.

Хурлаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Мөн 2025 оны 01 дүгээр улиралд иргэдийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтийг саармагжуулах замаар бизнесийн зээлийг дэмжих, санхүүгийн байгууллага хоорондын хамаарлыг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлсэн эх үүсвэрийн хязгаарлалт, өр, орлогын болон зээл, үнэлгээний харьцааг чангатгасан бодлогын арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

Хурлын үеэр зөвлөлийн гишүүд банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, журмын нэмэлт, өөрчлөлтэй холбоотой байр суурийг илэрхийлж, санал бодлоо солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёр жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёр жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй байдаг. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй юм.
Хамгийн их уншсан