Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
"Багануур үйлдвэрлэл, технологийн парк" ашиглалтад орсноор 4000 ажлын байр бий болно

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга  С.Бямбацогт Багануур дүүрэгт ажиллах үеэр үйлдвэрлэл технологийн парк, дулааны станцын өргөтгөлийн төслүүдтэй танилцжээ. 

Зуун жил ажиллах нөөцтэй нүүрсний уурхайг түшиглэн байгуулах Багануурын Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил дууссан аж.

Улмаар үйлдвэр барих аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчилж, тодорхой болгох гээд УИХ, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих, асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг сайд онцолсон байна.

Энэ хүрээнд Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар болжээ. 

Үр дүнд нь 4000 ажлын байр бий болж, 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах "Багануур Үйлдвэрлэл, технологийн парк"-аас эхлээд Эрдэнэтийн "Зэс хайлуулах цогцолбор үйлдвэр", Дарханы "Ган төмөр хайлуулах цогцолбор үйлдвэр", Тавантолгой, Алтанширээ, Ховд зэрэг олон паркийн бүтээн байгуулалт эхэлж, олон үйлдвэр баригдана гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан