Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИА ДАХИН СУДАЛ МАН-ЫНХААН
Хуульд буруу өгч, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, парламентын үйл ажиллагааг гацаах “моод” дэлгэрч байх шиг. Үүнийг МАН-ын “Улс төржих стиль” гэж нэрлэнэ. Өмнөх парламентын үед АН-тай “дэр нэгтгэн”, төр засгийн эрх мэдлийг хуваан барьж байх ахуйдаа Сонгуулийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийж, сонгуулийн хугацаанд үүссэн бүх асуудлыг энэ л хуулиар зохицуулъя хэмээн дуу нэгтэйгээр хэлж, хоёр гараа зэрэг шахуу өргөн баталж байлаа.
Гэтэл өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ эргэх болов. Батлан гаргасан хуулиа мартсан нь ч ажиглагдах. Өнөөдөр төр түшилцэн суугаа эрхмүүдийн тал хувь нь Сонгуулийн тухай хуулийг батлалцаж байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл хуулийн орчныг ямар болгосноо мэдэхгүй дүр гарган, шүүх буруу ажиллаа гэж суух нь хачирхалтай. Уг нь, хуульд тодорхой заагаад өгчихсөн, цагаан дээр хараар тод гэгч нь биччихсэн байгаа.
Сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлд “Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуульд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гээд заачихаж. Уг заалтыг эрхэм ардын намын лидерүүд гэж өөрсдийгөө төрд олон жил ажилласан гэж тодорхойлсон хүмүүс мэдэхгүй баймааргүй. Яагаад гэвэл өмнөх парламентын үед тэд ингэж заах нь оновчтой гээд л оруулсан шүү дээ. Бас олонхиороо баталсан. Гэтэл эргээд тус намынхан бүр өмнөх УИХ-д түшээ байсан хүмүүс ч үүнийхээ бүр эсрэг яваа нь гайхал төрүүлнэ.
Нэгэнт Эрүүгийн хуулийн дагуу асуудлыг шийднэ гэсэн учир сөхөж харлаа. Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйл буюу Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Үүнд сонгогчдын саналыг худалдан авах, бэлэн мөнгө, бэлэг сэлт тараах ч хамаатай. Хэрэв хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэжээ. Уг өөрчлөлтийг 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд нэмж, оруулсан байх юм. Өөрөөр хэлбэл сонгууль болохоос 6 сарын өмнө, МАН өөрөө эрх барьж байхдаа тухайн үед гүйцэтгэх засаглалыг Сү.Батболд толгойлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж, УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл, намын бүлгийн даргаар Ө.Энхтүвшин, парламентын гишүүнээр Су.Батболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Д.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гээд олон хүн ажиллаж байсан. Тэд өнөөдөр УИХ-ын гишүүнийн суудалд дахин заларчихаад байгаа. Гэвч хууль батлан гаргаж байсан үеэ мартчихсан үүнийхээ эсрэг юм яриад УИХ-ын чуулганыг бойкотлоод хуралдааны танхимын хаалга таглаад лоозон барьчихсан сууж байна. Өнөөдөр тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн манай намыг олуулаа нийлж боорлолоо хэмээн нийгэмд буруу ойлголт өгч, өөрсдийгөө өрөвдүүлэх хичээж байна. Шүүх хуулийн дагуу бүх хэргийг шийддэг. Эцсийн үнэн бол шүүхийн шийдвэр. Өвөрхангайн асуудалд шүүх хуулийн дагуу хандаж, буруутай эсэхийг нь тогтоочихлоо. Энэ нь, МАН-д таалагдаагүй. Яагаад өөрсдийнх нь баталсан хуулийн дагуу асуудлыг шийдээд байхад сэтгэлд нь нийцэхгүй байна вэ. Та бүхэн л буруу зүйл битгий хий хэмээн ийм хууль төрүүлэн гаргасан биш билүү.
Гэтэл өдгөө дээрх Сонгуулийн тухай хуулийг батлан, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж асан зарим нь хуулиа зөрчин, сонгогчдын саналыг худалдан авч төрд шургалсан буруутан болоход ойрхон л явна.
Тодруулбал, Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Д.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар. Сонгуулийн үед ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг шиг эх, захгүй мөнгө тарааж, айл болгоныг сонгуулийнхаа штаб болгосон нь өдгөө баримтаар дэлгэгдээд буй. Нэг хотны арав орчим айлыг штаб болгоно гээд л мөнгө тараасан нь ч хачирхалтай. Хот айл тэр чигээрээ гэрээ түрээслэхээр хаана амьдарч, эд хогшлоо яана гэсэн үг вэ. Үүний хариулт өнөөдрийг хүртэл олдоогүй. Тэгэхээр гэр түрээслэх нэрийдлээр мөнгө өгч саналыг нь худалдаж авах зорилготой байсан гэж хардахаас өөр гарцгүй. Энэ нь хуулийг уландаа гишгэсэн үйлдэл. Уг нь, эрхэм хоёр хүн дагаж мөрдөх ёстой хуулиа баталж байсан болохоор сайн л мэдэж байх учиртай. Гэвч тухайн үед хэрэгжүүлэхийг огт хүсээгүй нь ойлгомжтой мэт. Тухайн тойрогт үүссэн асуудлыг Д.Чойжилсүрэн гишүүн тайлбарлахдаа хууль зөрчөөгүй, айлыг штаб болгож болохгүй гэсэн заалт хуульд байхгүй гэсэн тайлбар хийсэн, нэгэн цагт. Харин Ч.Хүрэлбаатарын хувьд хууль тогтоох танхимд байтугай, нийслэлд байгаа эсэх нь тодорхойгүй.
Ер нь, УИХ-ын гишүүн хүн ийм маягаар өөрийн баталсан хуулиа зөрчих нь хэр оновчтой юм бол. Мөн баталсан зүйлийнхээ эсрэг дуугарч, шүүх засаглалыг буруутган, олонхио шантаажилж, төрийн үйл ажиллагаанд бойкот хийх нь зөв үү. Тун удахгүй Увсын асуудал шүүхээр дэнслэгдэнэ. Магадгүй хууль зөрчсөн нь үнэн гээд шийдвэр гаргавал өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас ч илүү зүйл үзүүлэх нь.
Үүнээс харахад эрх мэдэлтэй нь хууль зөрчиж, энгийн иргэдэд хатуухан үйлчилж байх ёстой мэтээр ойлгуулж байна. Ийм байхад яаж ч хариуцлагын тогтолцоо бий болох билээ. Хууль тогтоогчид нь баталсан хуулиа дагаж мөрдөн, буруу зүйл хийсэн бол хариуцлагаа ухамсарлаж сурах цаг хэзээ юм бол доо, Ардын намынхаан.

0 Сэтгэгдэл