Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
МАН-ынхан УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох болжээ
УИХ дахь МАН-ын гишүүд дөнгөж сая хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. МАН-аас сонгогдсон гишүүд маргааш 15.00 цагт эхлэхээр зарлаад байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохоор болсноо УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд гэж мэдэгдлээ. Харин УИХ-ын гишүүн, Н.Энхболд Ардчилсан нам дахь УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж ярилцаж, Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэх асуудлыг түр хойшлуулж, цаг хугацааны хувьд тулгамдаад байгаа ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэхээр тохиролцсон тул ийн чуулганы хуралдаанд оролцохоор болсон байна.
Төсвийн шинэ хуулиар бол ирэх жилийн төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр дамжуулж арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах ёстой юм. Гэтэл одоо төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг л байнгын хороодоор хэлэлцэж эхлээд байгаа учраас хоёр тал ийнхүү тохиролцсон гэнэ.
Төсвийн шинэ хуулиар бол ирэх жилийн төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр дамжуулж арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах ёстой юм. Гэтэл одоо төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг л байнгын хороодоор хэлэлцэж эхлээд байгаа учраас хоёр тал ийнхүү тохиролцсон гэнэ.
Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
























