Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
ШАТАХУУН БОЛОН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИНА
Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Мөн төрөөс ирэх онд мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийн төсөл саяхан гараад байгаа. Энэ бодлогын хүрээнд Монголбанк инфляцыг нам тогтвортой төвшинд барих, тэр дундаа ирэх жилүүдэд найман хувь болгож бууруулна гэсэн. Ингээд Монголбанк Засгийн газартай хамтарч гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, шатахууны жижиглэнгийн худалдаа, барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрүүдээс бүрдэнэ. Ингээд Засгийн газар, Монголбанктай зөвшилцөж хөтөлбөр гардан хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгох бөгөөд тэдэнд хяналт тавьж ажиллах аж. Үүнээс гадна
Засгийн газар хөтөлбөрийн нийт санхүүжилттэй тэнцэх хэмжээний дунд хугацааны үнэт цаасыг ирэх оны эхний улиралд багтаан гаргана. Төв банк тухайн үнэт цаасны хүүгийн зардал бага байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Эл хөтөлбөрийг талууд санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Харин Засгийн газрын үнэт цаас гарах хүртэлх хугацаанд Монголбанк хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл