Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусч, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх 4 сарын 15-наас тросс сүвлэх ажил эхлүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Яармаг- Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгаад буй. 

Дүүжин замын тээвэр нь авто зам тавигдаагүй хэсгийн зорчих зайг "шулуун" болгох төдийгүй замын түгжрэл, зам тээврийн осол, цаг агаарын хүндрэлээс үл хамааран тогтсон хуваарийн дагуу найдвартай ажиллах дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслээр бичигдэх болсон. Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар хотууд дүүжин замын тээврийг нийтийн тээврийн үндсэн сүлжээндээ нэгтгэснээр зорчих хугацаа богиносож, хүртээмж нэмэгдэн, аюулгүй байдалд бодит ахиц гардаг нь тогтоогдсон байна. Тухайлбал, Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан