Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
ЕРӨНХИЙ САЙДААС ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ТАЛААР АСУУВ
УИХ дахь АН-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан асуулга тавьжээ. Асуулгад “УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хавсралтын 16.5-д тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахтай холбоотой асуудал бидний анхаарлыг татаж байна. Энэ нь монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах асуудлыг хөндсөн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм. Иймд УИХ-ын гишүүн бид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд танд дор дурдсан асуулгыг тавьж, тодорхой мэдээллийг хуульд заасан хугацаанд албан бичгээр ирүүлэх, УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүсч байна. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл өгөх.
Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсын Фукушимагийн цөмийн ослын дараа цөмийн хаягдлын тухай асуудлаар 184 тоот зарлиг гаргасны зэрэгцээ 2009 онд УИХ-аар батлагдсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын цөмийн энергийн тухай хууль” зэргийг эргэн харж, шаардлагатай нөхцөлд бодлогоо шинээр боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулах. Монгол Улсын Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл өгөхийн хүссэн байна.

0 Сэтгэгдэл