Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
ХАРИУЦЛАГА ГУАЙ ХААЧИВ

Алдаа гаргасан хэнд ч болов хариуцлага тооцдог байх ёстой л гэдэг. Гэхдээ энэ нь улс төрийн хүрээнд төдийлэн хамаардаггүй. Намаас бүрэн хамааралтай гэж ч болно. Хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авч, хатуу донгодлоо, сануулга өглөө, торголоо, үүрэгт ажлаас нь чөлөөллөө л гэнэ. Угтаа бол царай зүс, албан тушаал, яс үндэс үл харгалзан алдаа дутагдал гаргасан л бол хариуцлага үүрэх ёстой. Хуулиар ч тов тодорхой тогтоож, зааглаж ялган, зааж өгсөн. Гэтэл манайд хариуцлага гээч утга чанараа алдаад дэндүү удсан. “Хариуцлага хүлээнэ” гэдгийг албан тушаалаасаа огцорсноор шийдэгддэг эцсийн арга гэж ойлгодог болж. 90 гаруй жилийн түүхт намаа парламент, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдалд хүргэсэн хэмээн МАН-ын дарга, генсек, нарийн бичгийн зарим дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга нараа албан тушаалаас нь огцрууллаа л гэсэн. “Үгүй мөн хариуцлагатай дарга нар шүү. Ажлаа өгч хариуцлагаа хүлээж байна” гэцгээж МАН-ынхныг гайхан шогширч байсансан. Улс төрийн соёл гэж тайлбарлаж ч байлаа. Харин намаасаа гараад Төрийн ордонд орохоор энэ гайхалтай соёл нь үйлчлэхээ больчихдог бололтой.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааныг тасалдуулсан нь яахын аргагүй төрийн ажил гацаасан үйлдэл. Төрийн ордныг бүсэлж, орж гарах хүмүүсийг хөл хорьж, “бичиг баримтаа шалгуулж ор”, “Танай дарга нар байхгүй учраас ажлаа хийхгүй явж болно, орох хэрэггүй” эсвэл бүр тулгар биетэй эмэгтэйг ажилтай учир оруулчих гэснийх нь төлөө “Энэ хүүхэн эдний нэг биеэ үнэлэгч байж таараа” гэх мэтээр хэл амаар доромжлох нь энгийн зүйл байв. Төрийн ордонд нэвтэрч сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчдийг ч мөн адил ёс зүйгүйгээр нь дуудаж, олуулаа нийлж боорлож байсныгаа улс төрийн соёл гэж байгаа юм болов уу.
МАН-аас зохион байгуулсан жагсаал цуглаан гаднаа ч, дотроо ч хууль зөрчиж, бусдын эрхэнд халдаж байсныг хэлэх хэрэгтэй байх. Ер нь, Төрийн ордны гадаа жагсаал хийдэг байсан оргил цаг үед жагсагчид харьцангуй соёлтой байж. Бусдын ажилд саад болохгүйгээр тэмцлээ илэрхийлж явсан. Арай ч, Төрийн ордонд ажилладаг энгийн албан хаагчдыг элдвээр нь хэлж доромжлон, хөөж тууж байгаагүй. Гэтэл МАН-ынхны жагсаал онилсон байндаа тусах нь бүү хэл, холоос хол зөрөөд явчихав. Жирийн иргэд рүү жагсагчид ингэж олуулаа нийлж боорлож, дайрч, доромжилж байсандаа хуулийн дагуу хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй. Хүн гүтгэх, доромжлохыг хуулиар хориглосон. Эрүүгийн хуулийн 110.1-т Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ. Төрийн ордны баруун хойд, зүүд хойд хаалганы үүдэнд тухайн үед жагсч байсан хүмүүсийн эсрэг гомдол гаргавал ийм ял, шийтгэл авах учиртай.
Тэгвэл Төрийн ордны дотор УИХ-ын чуулганы танхимын хаалгыг таглаж суулт хийсэн МАН-ын нэр бүхий гишүүд ч мөн хэд хэдэн хууль зөрчсөн. Гэвч тэд үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. УИХ-ын гишүүн Г.Уянга тэднийг Төрийн ордны тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж буйг тайлбарласан.
Төрийн ордноос хааш хаашаа 30 метр зайд жагсаал, цуглаан, суулт зарлахыг хуулиар хориглосон байтал гаднах жагсагчид, доторхи тэмцэгчид үүнийг зөрчсөн гэсэн үг. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж суулт хийсэн гишүүд хууль зөрчсөн хэмээн тайлбарласан. Цагтаа хуулийн талаар хэнийг ч урдаа гишгүүлдэггүй байсан гэгддэг гурван “Доржийн” нэг нь тэр /Ц.Нямдорж, Ц.Шаравдорж, Ж.Бямбадорж/. Ингэхээр энд тайлбар илүүц болох биз. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Суулт хийхийг хориглосон газарт Төрийн ордон дотор гэж хуульд байхгүй” гэж ам бардам хэлэв. Эрхэм гишүүн хуулиа дутуу ойлгосон уу, эсвэл санаатайгаар буруу тайлбарлачихсан уу. Төрийн ордны тухай хуулийн дагуу хэрвээ МАН-ын жагсагчдад хариуцлага тооцохоор болбол мөнгөн торгууль ногдуулах ёстой юм билээ. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, суулт хийх, нэвтрэх гэсэн хүмүүст саад учруулсан тохиолдолд иргэнийг 20-50, албан тушаалтныг 20-60, байгууллагыг 50-250 мянган төгрөгөөр торгохыг хуульд заажээ. Гэвч ийм олон хууль зөрчсөн МАН-ынханд хэн ч хариуцлага тооцоогүй л байна. Уг нь, ч тэдэнд иймхэн торгуулийн мөнгө юу ч биш байж таарна.
Жагсаал хийж байгаад баривчлагдсан тохиолдол цөөнгүй. Г.Баасан, Г.Уянга, А.Саруул гэх мэтээр жагсаалт хөвөрнө. Даанч харамсалтай нь, МАН-ынханд жагсаал хийсэн гэж хариуцлага тооцож байгаагүй болохоор хэрхэн шийдэхээ мэдэхгүй байж мэдэх юм. Юутай ч, дарга цэрэггүй тэднийг хууль зөрчсөн гэдгийг хэд хэдэн хүн хэллээ, баталлаа, нотоллоо. УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийж байхыг үйлдэл дээр нь барьвал хариуцлага хүлээлгэх хуулийн заалт, зохицуулалт ч бий. Тэдний буйдантай суулт хууль зөрчиж байгааг хэлсээр байтал нүдэн балай, чихэн дүлий царайлсаар, хууль хяналтынхан. Хэнд нь илүү үйлчлээд хэнд огт үйлчилдэггүй хууль вэ. Хариуцлага гэгч ер нь хаана байна вэ.

0 Сэтгэгдэл