Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ерөнхий сайд 50 тэрбум төгрөг юунд зарцуулахаа тайлагнав
Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг ямар ч зорилгогүй суулгасан байна гэж сөрөг хүчин үзэж шүүмжилж байгаа. Тэгвэл энэ асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд хариулт өглөө. Тэрээр, “50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах эсэхээ задлаад бичиж болно л доо. Гэхдээ зураг төсөл нь бэлэн бус учраас л болохгүй байна. Замын цагдаа торгууль ногдуулаад бэлэн мөнгө авдаг. Тэгэхээр замын цагдаа бэлэн мөнгө авах бус тасалбар өгдөг байх. Үүнийг нэвтрүүлэхийн тулд би тэр мөнгөнөөс тодорхой хэмжээгээр зарцууулна. Түүнээс гадна Нэг цонхны үйлчилгээ гэдгийг бид ярьсаар л байгаа. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд зарцуулна. Спортын бэлтгэл хийдэг төвүүдийг байгуулахад, аймгийн төвийн битүү зах, Улаанбаатарт хөдөөний иргэд ирээд ногоо зардаг зах, эмчилгээ оношлогооны төв байгуулах, залуучууд очдог эрүүл саруул үйлчилгээний байгууллагыг дэмжих, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийе гэсэн юм. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй л мөнгө. Ийм санаатай 50 тэрбум төгрөг зарцуулъя гэсэн юм. Яг энэ жагсаасан зүйлээс би үүнийг нь хийхгүй гэж хэлэхгүй л дээ” гэв.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























