Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна
Сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдтай уулзаж албан ёсны хэлэлцээ хийв
2025 оны байдлаар виз, визийн зөвшөөрөл олголт 98.1 хувьтай байна

Д.Эрдэнэбат: Ойлголцоод буулт хийж байхад гар бариад бугуй барина гээч болох вий
-Ерөнхий сайдын багцад орсон 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар улс төр хийж янз бүрийн зүйл гаргаж байна. Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах тухай задаргааг удахгүй танилцуулах байх. Ер нь зөвхөн улс төрийн явцуу эрх ашгийг хамгаалсан улс төрөөс бид ангид байх ёстой. Тийм ч учраас энэ жил гишүүдийн тэрбум төгрөгийг байхгүй болгосон нь үнэн. Энэ нь нийгмийн бухимдлыг төрүүлж, гишүүд дэндүү их давуу эрх эдэлж, түүгээрээ жалга довны үзлийг өдөөж дэврээсэн, тэр бүү хэл сонгуульд ашигласан тохиолдол гарсан учраас байхгүй болгох хэрэгтэй гэж үзсэн. Харин үүнийг байхгүй болгосныг далимдуулж, төсөвт суулгасан 50 тэрбум төгрөг нь буцаад АН-ын гишүүдийн халаас руу орох гэж байна гэсэн увайгүй улс төр явсныг бид эрс эсэргүүцэж байна. Тийм зүйлийг УИХ-ын гишүүд гаргах ёсзүйн эрх байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Ардчилсан нам аливаа асуудлыг хүчээр шийдэж байна гэсэн шүүмжлэлд өртөх боллоо. Та үүнийг хэрхэн хүлээж авах вэ?
-Ардчилал устаж, дарангуйлал тогтлоо гэдгийг Ардын нам шууд хэлж байгаа шүү дээ. Ярьж болно. Гэхдээ асуудал нь өөр. Хэрэв Ардын нам засаг барьж байх үед УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа өрөөнд гишүүд нь дайрч ордог байсан бол ямар асуудал үүсэх вэ. Өнгөрсөн жилүүдийн жагсаал цуглааныг харахад Төрийн ордны үүдэнд жагссан хүмүүсийг баривчлаад ганц худаг руу ачиж байсан нь үнэн түүх. Гэтэл өнөөдөр эдгээр нөхдүүд түүнээс илүү үйлдлийг хийж байхад АН тэвчээртэй хандаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн улс төрийн эгзэгтэй үйл явц болоод асар олон зүйлд бид хүлээцтэй хандсан.
-СЕХ гаргасан шийдвэрээ УИХ-д оруулаад ирсэн. Харин үүнийг УИХ хэлэлцэхэд тодорхой заасан хуулийн хугацаа байгаа юу?
-СЕХ УИХ-д өргөн барисан бол хэлэлцэх үүрэгтэй. Ямар нэгэн хугацааны хязгаар заагаагүй. Хууль зөрчсөн үйлдэл гэж байгаа бол хохирогч тал нь өөрсдийн шугамаар шүүхэд хандан маргаан үүсгэх нь тэдний асуудал. Түүнээс биш УИХ-ын гишүүд шүүхийг шүүх эрх байхгүй гэдгийг дахиад хэлье.
-Шүүхийн процесс дуусаагүй байгаа гэдэг гомдлыг Ардын намынхан тавьж байгаа шүү дээ?
-Шүүхийн процесс дуусаагүй гэдэг асуудлаа Ардын намынхан шүүхэд тавиад шийдүүлэх үүрэгтэй. Түүнээс биш АН-д хэлээд зохицуулдаг эрхзүйн орчин өнөөдөр монголд байхгүй. Нам намаараа, шүүх шүүхээрээ, засаг засгаараа явна.
-Ерөнхийлөгчийн намуудын төлөөлөлтэй уулзсан үйл явдлын талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Яг ямар байр суурь илэрхийлсэн юм бэ?
-Ерөнхийлөгч “Та бүгд асуудлаа эргэж хар. Өнөөдөр ард түмний эрх ашигт нэн тулгамдаж байгаа зүйлээ эхэлж хэлэлц. Төсвийн тухай асуудлуудаа хурдан шуурхай хэлэлцэж, төрийн гацааг арилгах хэрэгтэй” гэж хэлснийг АН хүлээж авч байгаа юм. Ардчилсан нам үүнийг хүлээж авахдаа улс төрийн байр суурьнаасаа ухраагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Харин өнөөдрөөс эхлээд маш шуурхай хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлаа шийдвэрлэж дуусгая гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хоёр гишүүний тангараг өргөх асуудлыг түр хойшлуулах тухайд санал бодлоо солилцоод ойлголцсон гэж бодож байна.
-Энэ асуудалд АН цаашид ямар байр суурь баримтлах юм бэ?
-Бидний баримтлах байр суурь ямар байх нь маш тодорхой. Энэ улс орон мөрддөг хууль, журамтай. МАН удаа дараа хууль зөрчсөн. Зөрчсөөр ч байгаа. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хааж суусан хариуцлагагүй үйлдэл гаргасан. Энэ нь Монгол Улсын хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс “Хэрэв энэ улс оронд шударга ёс гэж байдаг юм бол хаалга үүд хааж суусан хууль зөрчсөн үйлдэлд нь арга хэмжээ авах хэрэгтэй” гэдэг байр суурийг УИХ-ын даргад илэрхийлсэн. УИХ-ын гишүүн болохоор хариуцлага тооцож болдоггүй, хуулийн хүрээнд торгуулийг нь оногдуулж болдоггүй хэр нь жирийн иргэн жижиг зөрчил гаргахад хууль хяналтын байгууллага өлгөж аваад хатуу шийтгэдэг журамгүй, ёсзүйгүй, хууль мөрддөггүй үйл ажиллагааг УИХ өдөөж болохгүй шүү гэдгийг бид анхааруулж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодсон шийдэл рүү АН алхаад үзэх нь зүйтэй гэж бодож байна. Харин цаашид улс орны эрх ашиг, шинэчлэлийн бодлогод саад болж байгаа бүхий л зүйлтэй АН хэзээ ч эвлэрэхгүй. Тиймээс МАН-ынханд хандаж Өвөрхангайгаас сонгогдож УИХ-ын гишүүн болж байгаа хүмүүсийн тангараг өргөх асуудлыг түр хойшлуулсантай холбоотой янз бүрийн улс төр хийх шаардлагагүй шүү. Энэ асуудалтай холбоотойгоор манай танайдаа тулж, нэг нь ялж, нөгөө нь ялагдал хүлээчихсэн юм шиг улс төр хийх хэрэггүй гэдгийг хэлмээр байна.
-2013 оны төсөвтэй холбоотой олон зүйл яригдах боллоо. Тухайлбал, АН багш нарын эсрэг зүйл хийж байна гэх зэрэг мэдээллүүдийг их гаргаж байна л даа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Төсөвтэй холбоотойгоор элдэв янзын улс төрийн популист үйлдэл хийж буй хүмүүс больсон нь дээр. Энэ нь буцаад ард түмний үйл амьдралд сөрөг нөлөө үзүүлэх гээд байна. Ялангуяа багш нарын 36 сарын тэтгэлэгтэй холбоотой асуудлаар АН байр сууриа илэрхийлсэн. Дэндүү тооцоогүй улстөржсөн байдалтай ийм зүйлийг төсвөөр далимдуулан түлхэх нь Монгол Улсын төсвийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх талтай. Энэ талаар Ерөнхий сайдтай ярилцсан. Мөн өчигдөр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн байгаа. Багш нарын тэтгэмжтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх нь зөв. Гэхдээ 150 тэрбум төгрөгийг зөвхөн багш нарт олгоод явах нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс үе шаттай харж үзээсэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Үүнийг АН аль аль талаас нь харж, бүлгийн шийдвэрээ гаргая гэсэн бодолтой байна. Тухайлбал, яг одоо тэтгэвэрт гарах багш нарын тоог харахад боломжийн тоо гарч байгаа. Эмч нарынх ч мөн ялгаагүй. Үүнийг нийлүүлж үзэхэд 30 тэрбум төгрөгийн асуудлыг шийдчихэд төсөвт сөрөг нөлөө үүсэхгүй тухай Ерөнхий сайдын хүрээнд яригдаж байгаа юм билээ. Ийм эрүүл асуудал яригдвал АН хүлээж авахад бэлэн. 2013 онд бид маш их зүйлийг хийж, бүтээх ажлын жил байх ёстой. Өөрсдийгөө тэтгэмжээс татаж авах ёстой. Ирэх онд хүн бүрийн хөдөлмөрлөх, бүтээлч санаачилгыг дэмжиж байж хямрал гэж айлгаад байгаа зүйлийг тойрч гарах ёстой юм гэдгийг зөвхөн АН төдийгүй ард түмэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
-Нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хугацаа давчуу байгаа учраас АН энэ удаа хоёр гишүүнийг тангараг өргөх асуудлыг хойшлуулж бууж өгөх болсон юм биш биз гэсэн хардалт байна?
-Төсөвт баригдаж буулт хийгээгүй. Асуудлыг зарчмын хувьд шийдээд явах нь зөв гэсэн байр суурьтаа хэвээр байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч болоод УИХ-ын дарга энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн учраас бид хүндэтгэлтэй хандсан. Ер нь хууль хуулиараа явах ёстой. Төсөв арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлагдаж дуусах ёстой ч 10-н гэхэд дуусгана гэж бодож байна. “Нэг удаа ойлголцоод буулт хийж байхад гар бариад бугуй барина гээч зүйл болов вий. Үнэхээр буруу зүйл байгаа бол бид хоорондоо ярилцаж, ойлголцоод зөв явах ёстой болохоос ганц нэг зарчмын зөрүүтэй зүйлийг өлгөж аваал улс төр хийгээд түүнийхээ гол дүрд өөрсдөө тоглоод байх шаардлага байхгүй” гэж Ардын намынханд хэлсэн.
-Уран олборлох талаар төсөвт суусан. Атомын цахилгаан станц барихыг АН бодлогоо болгож байна гэх болсон. Энэ нь үнэхээр танай намын бодлогод байгаа зүйл үү?
-Өнгөрсөн жилийн төсөвт суусан төлөвлөлтөд уран олборлох тухай төлөвлөгөө байсан юм билээ. Энэ нь өнөөдрийн төсвийн хуульд өргөн барьсан хуульд бичилтээрээ суусан байсан. Тэр бүү хэл уран боловсруулах чиглэлийн өгүүлбэр байгаа юм. Түүнийг үгүйсгэх аргагүй. АН-ын бүлэг энэ талаар ярилцаад монголд атомын цахилгаан станц барихгүй гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Тиймээс өмнөх Засгийн газрын оруулж ирсэн дээрх өгүүлбэрийг авч хаях нь зүйтэй гэж санал нэгдсэн.
-Х.Баттулга гишүүн Г.Батхүүг тангараг өргөх асуудлын эсрэг байгаа учраас бүлгийн хуралдаа суухгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Х.Баттулга гишүүн хуралдаа оролцож байгаа юу?
-Тийм зүйл байхгүй. Х.Баттулга гишүүн хурал чуулгандаа оролцоод л явж байгаа шүү дээ.
энэ ёстой гөжүүд амьтан АН-ын нэр хүндийг унагааж байгаа хүний нэг дээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын чуулганы хуралдааны үйл явцад үүссэн нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Ерөнхий сайдын багцад шинэчлэлийн гэх нэрийн дор орсон 50 тэрбум төгрөгийг янз бүрээр тайлбарлах боллоо?-Ерөнхий сайдын багцад орсон 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар улс төр хийж янз бүрийн зүйл гаргаж байна. Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах тухай задаргааг удахгүй танилцуулах байх. Ер нь зөвхөн улс төрийн явцуу эрх ашгийг хамгаалсан улс төрөөс бид ангид байх ёстой. Тийм ч учраас энэ жил гишүүдийн тэрбум төгрөгийг байхгүй болгосон нь үнэн. Энэ нь нийгмийн бухимдлыг төрүүлж, гишүүд дэндүү их давуу эрх эдэлж, түүгээрээ жалга довны үзлийг өдөөж дэврээсэн, тэр бүү хэл сонгуульд ашигласан тохиолдол гарсан учраас байхгүй болгох хэрэгтэй гэж үзсэн. Харин үүнийг байхгүй болгосныг далимдуулж, төсөвт суулгасан 50 тэрбум төгрөг нь буцаад АН-ын гишүүдийн халаас руу орох гэж байна гэсэн увайгүй улс төр явсныг бид эрс эсэргүүцэж байна. Тийм зүйлийг УИХ-ын гишүүд гаргах ёсзүйн эрх байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Ардчилсан нам аливаа асуудлыг хүчээр шийдэж байна гэсэн шүүмжлэлд өртөх боллоо. Та үүнийг хэрхэн хүлээж авах вэ?
-Ардчилал устаж, дарангуйлал тогтлоо гэдгийг Ардын нам шууд хэлж байгаа шүү дээ. Ярьж болно. Гэхдээ асуудал нь өөр. Хэрэв Ардын нам засаг барьж байх үед УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа өрөөнд гишүүд нь дайрч ордог байсан бол ямар асуудал үүсэх вэ. Өнгөрсөн жилүүдийн жагсаал цуглааныг харахад Төрийн ордны үүдэнд жагссан хүмүүсийг баривчлаад ганц худаг руу ачиж байсан нь үнэн түүх. Гэтэл өнөөдөр эдгээр нөхдүүд түүнээс илүү үйлдлийг хийж байхад АН тэвчээртэй хандаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн улс төрийн эгзэгтэй үйл явц болоод асар олон зүйлд бид хүлээцтэй хандсан.
-СЕХ гаргасан шийдвэрээ УИХ-д оруулаад ирсэн. Харин үүнийг УИХ хэлэлцэхэд тодорхой заасан хуулийн хугацаа байгаа юу?
-СЕХ УИХ-д өргөн барисан бол хэлэлцэх үүрэгтэй. Ямар нэгэн хугацааны хязгаар заагаагүй. Хууль зөрчсөн үйлдэл гэж байгаа бол хохирогч тал нь өөрсдийн шугамаар шүүхэд хандан маргаан үүсгэх нь тэдний асуудал. Түүнээс биш УИХ-ын гишүүд шүүхийг шүүх эрх байхгүй гэдгийг дахиад хэлье.
-Шүүхийн процесс дуусаагүй байгаа гэдэг гомдлыг Ардын намынхан тавьж байгаа шүү дээ?
-Шүүхийн процесс дуусаагүй гэдэг асуудлаа Ардын намынхан шүүхэд тавиад шийдүүлэх үүрэгтэй. Түүнээс биш АН-д хэлээд зохицуулдаг эрхзүйн орчин өнөөдөр монголд байхгүй. Нам намаараа, шүүх шүүхээрээ, засаг засгаараа явна.
-Ерөнхийлөгчийн намуудын төлөөлөлтэй уулзсан үйл явдлын талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Яг ямар байр суурь илэрхийлсэн юм бэ?
-Ерөнхийлөгч “Та бүгд асуудлаа эргэж хар. Өнөөдөр ард түмний эрх ашигт нэн тулгамдаж байгаа зүйлээ эхэлж хэлэлц. Төсвийн тухай асуудлуудаа хурдан шуурхай хэлэлцэж, төрийн гацааг арилгах хэрэгтэй” гэж хэлснийг АН хүлээж авч байгаа юм. Ардчилсан нам үүнийг хүлээж авахдаа улс төрийн байр суурьнаасаа ухраагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Харин өнөөдрөөс эхлээд маш шуурхай хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлаа шийдвэрлэж дуусгая гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хоёр гишүүний тангараг өргөх асуудлыг түр хойшлуулах тухайд санал бодлоо солилцоод ойлголцсон гэж бодож байна.
-Энэ асуудалд АН цаашид ямар байр суурь баримтлах юм бэ?
-Бидний баримтлах байр суурь ямар байх нь маш тодорхой. Энэ улс орон мөрддөг хууль, журамтай. МАН удаа дараа хууль зөрчсөн. Зөрчсөөр ч байгаа. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хааж суусан хариуцлагагүй үйлдэл гаргасан. Энэ нь Монгол Улсын хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс “Хэрэв энэ улс оронд шударга ёс гэж байдаг юм бол хаалга үүд хааж суусан хууль зөрчсөн үйлдэлд нь арга хэмжээ авах хэрэгтэй” гэдэг байр суурийг УИХ-ын даргад илэрхийлсэн. УИХ-ын гишүүн болохоор хариуцлага тооцож болдоггүй, хуулийн хүрээнд торгуулийг нь оногдуулж болдоггүй хэр нь жирийн иргэн жижиг зөрчил гаргахад хууль хяналтын байгууллага өлгөж аваад хатуу шийтгэдэг журамгүй, ёсзүйгүй, хууль мөрддөггүй үйл ажиллагааг УИХ өдөөж болохгүй шүү гэдгийг бид анхааруулж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодсон шийдэл рүү АН алхаад үзэх нь зүйтэй гэж бодож байна. Харин цаашид улс орны эрх ашиг, шинэчлэлийн бодлогод саад болж байгаа бүхий л зүйлтэй АН хэзээ ч эвлэрэхгүй. Тиймээс МАН-ынханд хандаж Өвөрхангайгаас сонгогдож УИХ-ын гишүүн болж байгаа хүмүүсийн тангараг өргөх асуудлыг түр хойшлуулсантай холбоотой янз бүрийн улс төр хийх шаардлагагүй шүү. Энэ асуудалтай холбоотойгоор манай танайдаа тулж, нэг нь ялж, нөгөө нь ялагдал хүлээчихсэн юм шиг улс төр хийх хэрэггүй гэдгийг хэлмээр байна.
-2013 оны төсөвтэй холбоотой олон зүйл яригдах боллоо. Тухайлбал, АН багш нарын эсрэг зүйл хийж байна гэх зэрэг мэдээллүүдийг их гаргаж байна л даа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Төсөвтэй холбоотойгоор элдэв янзын улс төрийн популист үйлдэл хийж буй хүмүүс больсон нь дээр. Энэ нь буцаад ард түмний үйл амьдралд сөрөг нөлөө үзүүлэх гээд байна. Ялангуяа багш нарын 36 сарын тэтгэлэгтэй холбоотой асуудлаар АН байр сууриа илэрхийлсэн. Дэндүү тооцоогүй улстөржсөн байдалтай ийм зүйлийг төсвөөр далимдуулан түлхэх нь Монгол Улсын төсвийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх талтай. Энэ талаар Ерөнхий сайдтай ярилцсан. Мөн өчигдөр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн байгаа. Багш нарын тэтгэмжтэй холбоотой асуудлыг үе шаттай авч үзэх нь зөв. Гэхдээ 150 тэрбум төгрөгийг зөвхөн багш нарт олгоод явах нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс үе шаттай харж үзээсэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Үүнийг АН аль аль талаас нь харж, бүлгийн шийдвэрээ гаргая гэсэн бодолтой байна. Тухайлбал, яг одоо тэтгэвэрт гарах багш нарын тоог харахад боломжийн тоо гарч байгаа. Эмч нарынх ч мөн ялгаагүй. Үүнийг нийлүүлж үзэхэд 30 тэрбум төгрөгийн асуудлыг шийдчихэд төсөвт сөрөг нөлөө үүсэхгүй тухай Ерөнхий сайдын хүрээнд яригдаж байгаа юм билээ. Ийм эрүүл асуудал яригдвал АН хүлээж авахад бэлэн. 2013 онд бид маш их зүйлийг хийж, бүтээх ажлын жил байх ёстой. Өөрсдийгөө тэтгэмжээс татаж авах ёстой. Ирэх онд хүн бүрийн хөдөлмөрлөх, бүтээлч санаачилгыг дэмжиж байж хямрал гэж айлгаад байгаа зүйлийг тойрч гарах ёстой юм гэдгийг зөвхөн АН төдийгүй ард түмэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
-Нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хугацаа давчуу байгаа учраас АН энэ удаа хоёр гишүүнийг тангараг өргөх асуудлыг хойшлуулж бууж өгөх болсон юм биш биз гэсэн хардалт байна?
-Төсөвт баригдаж буулт хийгээгүй. Асуудлыг зарчмын хувьд шийдээд явах нь зөв гэсэн байр суурьтаа хэвээр байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч болоод УИХ-ын дарга энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн учраас бид хүндэтгэлтэй хандсан. Ер нь хууль хуулиараа явах ёстой. Төсөв арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлагдаж дуусах ёстой ч 10-н гэхэд дуусгана гэж бодож байна. “Нэг удаа ойлголцоод буулт хийж байхад гар бариад бугуй барина гээч зүйл болов вий. Үнэхээр буруу зүйл байгаа бол бид хоорондоо ярилцаж, ойлголцоод зөв явах ёстой болохоос ганц нэг зарчмын зөрүүтэй зүйлийг өлгөж аваал улс төр хийгээд түүнийхээ гол дүрд өөрсдөө тоглоод байх шаардлага байхгүй” гэж Ардын намынханд хэлсэн.
-Уран олборлох талаар төсөвт суусан. Атомын цахилгаан станц барихыг АН бодлогоо болгож байна гэх болсон. Энэ нь үнэхээр танай намын бодлогод байгаа зүйл үү?
-Өнгөрсөн жилийн төсөвт суусан төлөвлөлтөд уран олборлох тухай төлөвлөгөө байсан юм билээ. Энэ нь өнөөдрийн төсвийн хуульд өргөн барьсан хуульд бичилтээрээ суусан байсан. Тэр бүү хэл уран боловсруулах чиглэлийн өгүүлбэр байгаа юм. Түүнийг үгүйсгэх аргагүй. АН-ын бүлэг энэ талаар ярилцаад монголд атомын цахилгаан станц барихгүй гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Тиймээс өмнөх Засгийн газрын оруулж ирсэн дээрх өгүүлбэрийг авч хаях нь зүйтэй гэж санал нэгдсэн.
-Х.Баттулга гишүүн Г.Батхүүг тангараг өргөх асуудлын эсрэг байгаа учраас бүлгийн хуралдаа суухгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Х.Баттулга гишүүн хуралдаа оролцож байгаа юу?
-Тийм зүйл байхгүй. Х.Баттулга гишүүн хурал чуулгандаа оролцоод л явж байгаа шүү дээ.
0 Сэтгэгдэл
2012.10.24
Сэтгэгдэл бичих