Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин  шатахууны үнэ болон нийлүүлэлтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, үнийн зөвлөл өчигдөр хуралдаж, зах зээл дэх үнийн зохицуулалтын талаар хэлэлцсэн. Хуралдааны шийдвэрээр АИ-92 шатахуунаас бусад бүтээгдэхүүний үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо.

Ойрх Дорнодод гарсан дайнаас шалтгаалж дэлхийн 90 гаруй орон нефтийн хомсдолд орж, 100 гаруй улс сөрөн тэсвэрлэх арга хэмжээ авч байна. Үүнээс шалтгаалж нефтийн бүтээгдэхүүний үнэнд өөрчлөлт орохоос өөр аргагүй нөхцөл үүссэн. Мөн ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх шатахууны хил үнэ литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдсэн зэрэг шалтгаанаар АИ-92 шатахуунаас бусад бүтээгдэхүүний үнийг нэмнэ гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан