Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Б.Дангаасүрэн агсны хэргийг сэргээн шалгуулахыг хүсч байна
Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэн одоогоос таван жилийн өмнө яг энэ өдөр Австралийн Сидней хотод учир битүүлгээр нас барсан билээ.
Хууль хяналтынхан өнгөрсөн хугацаанд талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоогоогүй учир ар гэрийнхний гомдлын мөр тасраагүй л явна.
Талийгаачийн дүү Б.Дансалтай ярилцлаа.
-Таныг Ерөнхийлөгчид талийгаач ахынхаа асуудлаар гомдол гаргасан гэж сонслоо. Яагаад Ерөнхийлөгчид хандах болов?
-Долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчид гомдол гаргасан юм. Алдсан хүн арван тамтай гэгчээр талийгаач ахынхаа хэргийг сэргээлгэж, шалгуулах бодолтой явдаг юм.
-Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Гадны нөлөөтэй гэдэг нь тогтоогдоогүй учир энэ хэргийг сэргээх боломжгүй” гэсэн хариу өгсөн санагдаж байна?
-Тийм ээ. Гэхдээ эргэлзээ төрүүлсэн, учир нь олдоогүй олон зүйл бий. Талийгаач ахын минь цогцосноос хоёр нүдийг нь хаана, хэн, яах гэж авсан юм бол. Хавирганууд нь яагаад хугарсан байв. Австрали, Монголын талын задлан шинжилгээний хариу яагаад газар тэнгэр шиг зөрүүтэй гарав.
Монголын талын шинжээчдийн багийн шинжилгээний хариу яагаад ахын цогцсыг Австралиас авч ирээгүй байхад гарсан юм бол гээд хариулт нэхэх асуулт олон байгаа. Тийм учраас л хэргийг сэргээлгэн, энэ бүхнийг дахин шалгуулах хүсэлтэй байна.
-Та Монголын талын шинжээчийн багийг худлаа дүгнэлт гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж шүүхэд ч өгсөн. Гэвч хэнд ч хариуцлага тооцоогүй гэл үү?
-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дарга Дагиймаа, Монгол Улсын хүний гавьяат эмч Жамбалдорж тэргүүтэй шинжээчийн багийг шүүхэд өгсөн. Гэвч тэдэнд хариуцлага тооцоогүй. Олон зүйл тодорхой болоогүй байхад хавтаст хэргийг хаасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Хишигжаргалыг ч шүүхэд өгсөн. Хууль хяналтын байгууллагын албан хаагчдад хариуцлага хүлээлгэдэггүй юм байна.
-Б.Дангаасүрэн агсантай хамт Австрали явсан дөрвөн хүнийг ч шалгахыг хүссэн. Хууль хяналтынхан мөн л хөдөлсөнгүй бололтой?
-Тухайн үед ахтай хамт таван хүн Австрали руу явсан байдаг. Нэг нь Дэлхийн банкны хөтөлбөрийн ажилтан. Бусад нь АТГ-т ажиллаж байсан. Гэвч тэд надаас зугатаад уулздаггүй юм. Аргаа бараад энэ хүмүүстэй уулзуулж өгөөч гэж цагдаагийн байгууллагад хүртэл хандлаа. Нэмэр алга. Ямар нэг юм нууж байгаа учраас л тэд надтай уулзахгүй зугатаж байгаа. Тэд их, бага ямар нэг байдлаар ахад маань хүнлэг бус хандсан. Хоёр талын шинжээчийн дүгнэлтэд ахын хэд хэдэн хавирга хугарсан, дал, дагз, хацар, тохойд нь цус хурсан байна гэж бичсэн байсан. Үүнийг уншаад тэдний хооронд зодоон болсон юм болов уу гэж ч боддог юм.
-Манай холбогдох албаныхан Авсралийн талаас ирүүлсэн зарим бичиг баримтыг хав дарж, танд бүр сүүлд гаргаж өгсөн тухай яриа бий. Энэ тухай...?
-Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамнаас энэ албан бичгийг /тэрээр үзүүлэв/ 2008 оны гуравдугаар сарын 16-нд ГХЯ-нд ирүүлсэн байгаа юм. Гэтэл би үүнийг өнгөрсөн жил тус яамны Консулын газраас авсан. Өөрөөр хэлбэл, хав дарсан байж.
-Ямар утгатай албан бичиг вэ?
-Энд бичсэн зүйлээс онцлоод уншаад өгье л дөө. “Ноён Б.Дангаасүрэнгийн цогцос Австрали улсад байх хугацаанд хоёр нүдний алимыг нь салган авсан тухай ямар нэг баримт олж илрүүлээгүй болно” гэсэн байна. Ингээд доош нь унштал “...хэлтсийн зүгээс талийгаачийн нүдний хэлбэрийг хадгалахын тулд цагаан шаргал өнгийн хоёр биетийг нүдний ухархайд суурилуулсан гэдгийг батлан илэрхийлж байна” гэж бичжээ. Үүнийг одоо юу гэж ойлгох вэ. Ингэж эхний өгүүлбэрээ дараагийнх нь үгүйсгэсэн байна. Манайх тэгж буруу орчуулмааргүй юм. Энэ албан бичигт Австралийн тал талийгаачийн асуудлаар дахин хэлэлцэхээ илэрхийлсэн. Гэтэл манай тал оролцохгүй байгаа гэсэн.
-Яагаад?
-Шалтгаанаа надад хэлэхгүй байгаа юм.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд талийгаач ахынхаа үхлийн шалтгааныг тогтоолгох гэж хөөцөлдлөө. Харамсалтай нь, үр дүн гарсангүй дээ?
-Харин тийм ээ. Өнгөрсөн хугацаанд хэргийг илрүүлэхэд тус дөхөм болчих болов уу гэж холбогдох бүх байгууллагын 100 гаруй хүнтэй уулзлаа. Гэвч нааштай хариу сонсоогүй. Аргаа барахдаа, гадаад, дотоодын зөн билэгтэн, зайран, удган, зурхайч гээд нийтдээ 93 хүнтэй уулзсан. Тэдний 70 хувь нь ахыг гадны нөлөөтэй нас барсан гэж хэлсэн. Гэтэл манай нутгийнхан “Дансал авлигачидтай нэгдсэн, ахынхаа хэргийг хөөцөлдөхөө ч байсан. Авлигачдаас тэдэн өрөө байр, машин авсан учраас талийгаач ахынхаа тухай юу ч ярихаа байлаа” гэж ярьж байна гэсэн. Үнэндээ тийм зүйл байхгүй. Ах маань талийгаач болсноос хойш 1825 хоног өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийн үнэн зөвийг олоод өгөөч гэж хөлөө хүрэх газарт очиж, гуйж явлаа шүү дээ.
-Хууль хяналтынхан шалгахгүй, боломжгүй гэдгээ илэрхийлсээр байгаа учраас залхахгүй байна уу?
-Магадгүй энэ удаа Ерөнхийлөгч, хууль хяналтын байгууллагад хандаж байгаа минь эцсийн арга ч байж мэднэ. Үнэн мөнийг нь олчихоосой гэсэн горьдлого тасрахгүй л байна. Хүн хорвоод ирсэн бол хэзээ нэгэн цагт буцаж л таараа. Хорвоогоос буцахдаа ах дүү, төрөл төрөгсөддөө ямар нэг муу сэтгэгдэл төрүүлэхгүй байх нь чухал юм гэж бодох боллоо. Ах маань бидний сэтгэлд их юм үлдээгээд явчихсан шүү дээ
Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэн одоогоос таван жилийн өмнө яг энэ өдөр Австралийн Сидней хотод учир битүүлгээр нас барсан билээ. Хууль хяналтынхан өнгөрсөн хугацаанд талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоогоогүй учир ар гэрийнхний гомдлын мөр тасраагүй л явна.

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл