Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
МОХ-ны удирдлагын багийн төлөөх тэмцэл
МОХ-ны 18 дугаар чуулган өнөөдөр болно. Чуулганаар МОХ-ны ерөнхийлөгч, түүний багийнхан өнгөрсөн хугацаанд юу амжуулсан тухайгаа тайлаглана учиртай. Мөн шинэ удирдлагын багийг сонгоно. Шинэ удирдлагын багийн эрхийн төлөө улс төрийн намууд болоод, фракциудын дунд ширүүхэн тэмцэл явж байгаа бололтой. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, Эрдэнэс МГЛ компанийн дэд захирал Б.Ганхуяг нар нэг баг болж хүч нэгтгэн өөрсдийн хүнээ томилуулахаар хор найруулж яваа гэнэ. Тэдний бэлтгэж байгаа хүн нь Батчулуун гэж “Шонхор хамгаалах нийгэмлэг” ТББ-ын гишүүнээр ажилладаг нэгэн. Түүний хувьд нийгэмд төдийлэн танигдаагүй ч сайн арын буянаар ийн том улс төрийн тэргүүнд гарахаар зэхэж байгаа бололтой. Уг нь, энэ фракцын хүн болох МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл Ерөнхийлөгчийн суудалд санаархаж байгаагаа илэрхийлж, өөрсдийн хүмүүсээ эргэн тойрондоо татаж эхэлсэн ч дээдэх дарга нар нь даржээ. Мөн одоогийн дэд Ерөнхийлөгч Батбаярыг “Чи битгий амбийцлаарай” гэж хэлээд төрийн албанд, нэгэн том албан тушаалд оруулахаар тохироо хийгээд байгаа гэнэ.
Тэгвэл үүний эсрэг хамгийн хүчтэй тэмцлийг Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хий байгаа гэнэ. Түүний хувьд МОХ-г өөрийн гартаа авахаар зэхэж байгаа аж. С.Эрдэнэ сайдын хувьд МОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд хэнийг томилох эсэх нь тодорхойгүй байна. Магадгүй түүнийг өөрөө ч санаархаж байж магадгүй гэдгийг дуулианы эргэн тойронд байгаа хүмүүс ярьж байна. Хэрэв МОХ-г гартаа атгаж чадвал мэдээж том улс төр хийхэд нь тус болох нь дамжиггүй. Ер нь, гудамжинд нэг цагийн дотор 500 хүн жагсаа гэсэн даалгаврыг өглөө гэхэд МОХ-ноос өөр чадах газар гэж үгүй. Тэгэхээр энэ байгууллагыг гартаа атгахын тулд С.Эрдэнээр халхавч хийж, АН доторхи нэг фракцийн далд санаархал ч байж мэдэх юм.
Харин МОХ-ны Ерөнхийлөгч гэх ашигтай улс төрийн суудлын төлөө тэмцэлдэж байгаа нэг баг нь МАН-ын залуус гишүүд болох Н.Учрал буюу дуучин Темон, Лектор төвийн Гантулга тэргүүтэй залуус байгаа гэнэ. Ийм гурван хэсэг фракц МОХ-ны удирдлагын багийг гартаа авахын тулд өөр өөрсдийнхөө найруулсан жүжгийг тавих бололтой.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл