Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Нэр дэвшигчдийн мэдээллийг баталгаажуулж байна
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх улмаар сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах хүрээнд холбогдох журам, заавар, маягтын төслийг батлан гаргаж байна.
Хуульд заасны дагуу саналын хуудасны загвар, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, хэвлүүлэх саналын хуудсын тоог аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо батлахаар байгаа билээ.
Үүний дагуу өчигдөр болсон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд тэр нь агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх, сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Ажлын хэсэг сонгуулийн саналын хуудсанд бичигдэх нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0 Сэтгэгдэл