Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Авто замын сүлжээний эхлэлийн цэгт салбарынхан нь ирж хүндэтгэл үзүүллээ

Монголд авто замын салбар үүсч хөгжсөний 83 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн баярын өдрөөрөө Монгол Улсын нүүр царай болсон авто замыг барьж бүтээхэд гар бие, оюун ухаан, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж ирсэн авто замчид маань авто замын сүлжээний эхлэлийн цэгт ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батзаяа, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Онон, Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа болон авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлгчид оролцсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх “Авто замын зураг төсөл боловсруулах, авто замын барилгын ажил, засвар арчлалтын ажлуудын технологийг шинэчилж, орчин үеийн, манай орны нөхцөлд тохирсон дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх үүднээс Засгийн газрын тогтоолоор “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийг шинээр байгуулаад байгааг дуулгахад таатай байна. Мөн Авто замын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна” гэдгийг онцолж байлаа.
Үүний дараа Монгол Улсын Авто замын сүлжээний төв цэгээс дөрвөн зүг найман зовхист зорчдог хэрэглэгчдийнхээ аян замын ерөөлийг билэгдэж, Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ном айлдан нийт авто замчдынхаа буян заяаг даатгасан юм.
2012 онд авто замын салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 118,2 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 141,4 тэрбум, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 70,5 тэрбум төгрөгөөр 3100 орчим км авто замын 87 гэрээт ажил хийгдэж байгаагаас 370 гаруй км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.
Мөн энэ үеэр ажил үйлсээрээ манлайлагсад салбарын “Тэргүүний авто замчин” тэмдгээр шагнуулсныг салбарын сайд гардууллаа гэж Зам, тээврийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл