Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хүүхдийн хоолны зардлын дундаж нормативыг нэмэгдүүллээ
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны нэг өдрийн зардал 400 төгрөг байсныг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс 600 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарлаа. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр болж байна. ¬Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг нэг хүүхдийн хоолны зардал 1545 төгрөг байсныг мөн нэмэгдүүлж 2315 төгрөг болгохоор Засгийн газрын тогтоолд тус тус тусгажээ.
Энэ тогтоол нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо.
Энэ тогтоол нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
























