Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
АН олуулаа болсон бол одоо бүр олуулаа болох ёстой
Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ үед Нийслэлийн Ардчилсан нам сонгуульд хэрхэн оролцох тухайгаа зөвлөлдөв. Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөнд дүүргүүдийн намын анхан шатны төлөөлөлөөс эхлээд дүүргийн иргэдийн нийтийн хуралд өрсөлдөхөөр мандатаа өвөртлөөд буй нэр дэвшигчид, АН-ын дарга Н.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат зэрэг 1000 хүн оролцсон юм. Тэд Төрийн ордны их танхимд өнөөгийн нийгэмд болж байгаа бүхнийг гар өргөн дэмжиж, бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжилж санал бодлоо илэрхийлсэн юм.
Нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, “Нийслэлд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 22, коммунизмыг тооцвол 90 жилийн дараа АН нийслэлийг удирдах эрхийг ард түмний дэмжлэгтэйгээр авлаа. Бид энэ эрхийг авахын тулд НАН-ын хэрэгжүүлэх 5А мөрийн хөтөлбөрөө ярьсан. Иргэд эхэндээ “За эд нар дахиад л хуурах биз” гэсэн янзтай хүлээж авч байлаа. Бид үүнийг уйгагүй ярьсан. Ингэсний эцэст хүлээж авч биднийг ялуулсан. АН хэзээ ч худлаа ярьж байгаагүй юм аа. Бид хэлснээ хийдэг. Тухайлбал, хотонд байгаа малыг нь эзэнд нь өгнө гэж хэлсэн, өгсөн. Гадаадад зордог болгоно гэж хэлсэн, одоо явдаг болсон. Энэ мэтээр бид хэзээ ч худлаа хэлж байсангүй. Гэлээ гэхдээ бид иргэдийн бидэнд өгсөн энэ их итгэлийг алдаж болохгүй. Бид нийслэлд олонх болчихоод ажлаа юунаас эхлэх вэ гэдгээ маш их бодсон. Ингээд бид авлига хээл хахуулийг устгахаас эхлэх ёстой юм байна гэж бодоод дайралт хийсэн. Гэвч үнэхээр аймар зүйл рүү орсон. Нийслэлд бугшсан авлига ёстой манан шиг л байсан. Хотыг удирдаж байсан өмнөх удирдлагууд нь Улаанбаатар хотын хувь заяанд үнэхээр хоноцын сэтгэлээр хандаж байжээ. Уг нь, тэд ингэх ёсгүй байсан юм. Тэдний үр хүүхэд, ач зээ бүгд л Улаанбаатарт амьдарна шүү дээ. Ингэж эхлүүлсэн ажил замын хөдөлгөөнийг бууруулах, иргэдээ сонгох гээд олон ажлаар үргэлжилсэн. Энэ бүхнийг иргэд таатайгаар хүлээж авч байна. Нийслэлчүүд үнэн шударга, үр дүнтэй ажлаар цангаж байжээ. Харин цаашид бид илүү ихийг хийнэ. Бидний өмнө метро барих ажил ирээд байна. Хотын түгжрэлийг арилгахад эхний алхам болгож төмөр замаа түшиглэн гал тэрэг явуулах ажлыг санаачлаад эхлүүлж байна. Цаашид нийслэлийн төсөв хөрөнгийг иргэдэд ил тод байлгая. Засаг даргын захирамж гурав хоног иргэдэд танигдаагүй бол хүчингүйд тооцдог байя гээд олон ажил эхлүүлсэн. Хамгийн төгс шийдвэрийн 20 хувь нь эсэргүүцэл байдаг. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудыг дугаараар нь ангилдаг байдлыг иргэдээс асуухад 87 хувь нь дэмжиж, 13 нь эсэргүүцсэн. Тэгэхээр энэ бол төгс шийдвэр болжээ гэж үзэж байгаа. Энэ бүхэнд Засаг дарга Бат-Үүл биш Улаанбаатар гэх орон сууцны СӨХ-ны дарга Бат-Үүл явсан юм” гэсэн юм.
Харин АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ардчилагчид УИХ, НИТХ-ын сонгуулиар олуулаа болсон. Харин одоо олонхиулаа болох хэрэгтэй байна. ардчилагчид юмыг хийж чаддаг гэдгийг харуулах ёстой. Ингэхийн тулд дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа та бүхэн ялалт байгуулах хэрэгтэй. Ингэж байж бид өөрчлөлт шинэчлэлтийг ард түмэнтэйгээ хамт хийж чадна” гэж НАН-ын удирдах ажилтнууд, нийслэлчүүддээ зөв сонголт хийхийг уриалсан юм.
Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Ard
Tiimee oron nutagt ardchilsan nam yalaagei gej chin setgeleesee zalbirch bn Uchir ni ene namd hairtaidaa bish negent ard tvmen olonhi bolgood eronhiilogch UIH-n darga eronhii said hotin meer geed erh medlvvdiig avsanaas hoish ene namd neg moson itgel ogood 4 jil harmaar bn Taltsaj hereldsen bie bieniihee ajild teeg tavisan baidlaas zalhaj bn shvv Tegeed ch aimgiin erh medeltnvvd gej zahgvi gazrin bumbanuud baidag Ted oron nutgiig ooriinhoo huviin kompiani met aashildag Tedniig solij gazar buulgaj avah ni uls orni tsaashdin hogjild heregtei AN uym hiih ih hvsel ermelzlel bga ni medregdej bn
2012.10.28