Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ДИЛОВ ХУТАГТ ДАНЗАНЛАМЭД БОЛОН “ДИЛОВ ХУТАГТ САН”-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛ, “ХУТАГТ-ЛАТТИМОР ХОЁР: ТИВ ДАМНАСАН ӨВ” ТӨСЛИЙН БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Дилов Хутагт Данзанламэд, Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс, Пенсильванийн их сургуулийн профессор Кристофер Этвүүд, АНУ-ын Конгрессийн Номын сангийн доктор М.Саруул-Эрдэнэ, Академич Ц.Батбаяр тэргүүтэй бүрэлдэхүүн Завхан аймагтай шашин соёл, боловсрол, нийгэм, танин мэдэхүйн чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилготой Улиастай хотод ирлээ.

Бүрэлдэхүүн өнөөдөр /2026.05.14/ аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон аймгийн удирдлагуудтай уулзалт хийж дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах төлөвлөлтүүдээ ярилцав.

Мөн энэ өдөр Дилов хутагт Данзанламэд Төгс Буянт Жавхлант хийдэд Мандал өргөв.

Түүнчлэн бүрэлдэхүүн аймгийн Эрүүл мэндийн газарт “Zero ТВ” төслийн багтай уулзалт хийх, Боловсролын газарт “Эгэл орчин дахь уудам орчлон” номын хэлэлцүүлэг, ХЖТ-т “Гэр бүлийн харилцаа, нандин холбоо” соён гэгээрлийн лекц, “Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэл хөгжүүлэх СВСТ сургалт судалгаа” төсөл болон “Хутагт Латтимор хоёр-тив дамнасан өв” төслүүдийн нээлтийг хийх зэрэг хөтөлбөрөөр энэ сарын 17-ны өдөр хүртэл ажиллана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан