Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна “Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв

Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулан “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасан.

Улсын хэлэлцээрийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 52 санал, ажил олгогчдын байгууллагаас 30 санал, яамдаас 27 санал, нийт 109 санал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэн боловсруулж, Улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах; цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх; нийгмийн түншлэл, тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд Улсын хэлэлцээрийн төслийг боловсруулсан болно.

Өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” байгуулах бүрэлдэхүүн, тов зэргийг тогтох, хэлэлцээрийн төслөөс онцлон анхаарах асуудлыг хэлэлцэн, гурван талт хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулж, хэлэлцээр байгуулахад бэлэн болсон тул ойрын хугацаанд Улсын хэлэлцээр байгуулахаар талууд санал нэгдэв. гэж Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан