Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хурууны хээгээр ирц бүрдүүлдэг болно
Нэгэн цагт хууль зүйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сөрөг хүчний байр сууриа илэрхийлж, эрх баригч АН-ыг шүүмжиллээ. Учир нь, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй олонхийн бүлгийн түшээдийн тоо цөөн, ирц хангалтгүй байгаад дургүйцлээ илэрхийлж “Эрх баригчид  ирцээ бүрдүүл. Хэн хаана, ямар ажилтай байна гэдгийг хуралдааны эхэнд танилцуулаач” хэмээсэн юм.  Түүнийг ийнхүү хэлэхэд С.Бямбацогт гишүүн ч өлгөн авч “Хуралдаа ирээгүй гишүүдийн картыг шургуулж ирц бүрдүүлэх нь хууль бус шүү. Энэ ажлыг хуралдаан зохион байгуулагчид хийж байна. Ийм асуудал гаргуулахгүйн тулд холбогдох хүмүүстэй  хариуцлага тооцох ёстой” гэж хэллээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор үг хэлэх ёстой. Энэ асуудлыг зохицуулах талаар ажиллаж байгаа. Хурууны хээгээр ирц бүрдүүлдэг асуудлыг удахгүй шийднэ. Одоогоор төсөвт мөнгө байхгүй учир энэ асуудлыг БНСУ-ын  Олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагатай хамтран тус улсын Засгийн газрын 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийх болно” хэмээн тайлбарлалаа.
0 Сэтгэгдэл
ДЭМЖ БАЙНА ШҮҮ
Tsag burtgeliinengiin apparat 120000 tug rug program n 500000 tug rug bdag sh dee 3500 ooo dollar chin shig shaa l daa
ажил тасалсан өдрөөр нь цалингийн хас, ажлаас нь хал
76 gishuuniig burtgehed yamar ih mungu tsatsna ve ene Zuullttai enhbold...3.5 say dollar shuu.. arai dendnee.. ter munguur surguuli, tsesterleg barival ard tumend heregteesen... AN-han gej ingej l ajil hiideg ulsuuddaa huurhiis..
УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй амин хувийн ажлаа амжуулж явдгийг болиулах хамгийн зөв арга. Гэхдээ захын нэг байгууллага ийм машинаар цагаа бүрт гэдэг байхад ийм их хөрөнгө орно гэж үү дээ.
Хамгийн их уншсан