Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө

Нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлнэ.

Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх "Нээлттэй өдөрлөг" болно.

Нээлттэй өдөрлөг 2026 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд буюу бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд болно.

Өдөрлөгийн хүрээнд иргэд дараах мэдээллийг авах боломжтой. 

• Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах
• Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох
• Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа
• Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах болон хувьцаа өвлүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой лавлагаа, мэдээллийг нэг дороос өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ. 

3 Сэтгэгдэл
Good Day, We specialize in offering stress free loan without costs to start a business or expansion proposal. We offer all types of loans with 1.5% interest rate. contact mail: loanwestlake@gmail.com telegram ___ https://t.me/solution59

Хамгийн их уншсан