Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Гэмтнүүд гадаад руу зугтаж эхлэв үү
одоо хүрэлсүх бас зугтах нь дээ
Увайгүй юмнуудыг гарсныг нь олж ирээд, гарах гэж байгааг нь амжаад баривчилж шоронд нь хата. хамгийн гол нь хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Эдэнд өөрсдөө хөдөлмөрлөж олсон юм нэг ч байхгүй.
С.Баяртай нэг уулзах юмсан
МАН-ынхан ингээд бүгдээрээ гадаадад гараад алга болоосой билээ. муусайн шуналын хар туламнууд. Монголын буянаар их ч таргалсан даа. Одоо тар нь танигдаж эхэлж байгаа нь тэр. Коммунистууд эхнээсээ л ер нь ард түмний төлөө биш өөрсдийнхөө төлөө ажиллаж, энэ монгол улсыг сүйрүүлж байсан байна шүү дээ.
Яаж шалгах вэ дээв Хаа байсан Америк, Канад руу зугтаагаад явчихсан. Манайхныг олж авчрах гэсэр байтал өнөөх элэгнийхээ өвчнөөр үхээд өгнө. Муу луйварчин, алуурчин
С.Баярыг АТГ-аас шалгах хэрэгтэй
Увайгүй юмнуудыг гарсныг нь олж ирээд, гарах гэж байгааг нь амжаад баривчилж шоронд нь хата. хамгийн гол нь хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Эдэнд өөрсдөө хөдөлмөрлөж олсон юм нэг ч байхгүй.
Энхбаяр гарчихсан
Энэ балиар юмнуудыг хаа байгаа газраас нь баривчлан авч ирж шоронд нь хатаах хэрэгтэй. Монголчуудын мөнгөөр гараа угаадаг эд ер нь хэн юм бэ?
Хуулийн дээр гардаг хүн байдаггүй юм.хэрэг хийсэн л бол тохирох ялаа үүрэх ёстой.бүгдийг нь шалга

Энэ ч харин магадгүй байх аа. Наадуул чинь их л нүгэл хийсэн улс даа.
“Ёстой л үүрээ хөндүүлсэн шоргоолж” гэдэг шиг юм болж байна уу даа. Өнгөрсөн засгийн үед аймаг орон нутагтаа ард олны итгэлийг хүлээсэн ч юм уу, намын дарга даамлуудынхаа ивээлийг даасан ч юм уу аймгийн Засаг даргын сэнтийд залраад байсан хүмүүсээс 12 нь албан тушаалын хэргээр АТГ-д дуудагдаж, зарим нь ялаа аваад очих газраа оччихлоо. Одоо шалгуулж байгаа нь ч зөндөө.
Энэ хооронд төр солигдож, шинэ гарч ирсэн нам, хүмүүс “Монгол Улсад хууль хэрэгждэг болгоно” гээд зарлачих нь тэр. Бас болоо ч үгүй араас нь “Монгол улсад хууль шүүхийн өмнө хүн бүр адил тэгш” гэнэ.

Энэ л бүр олон хүний айдсыг төрүүлэх нь тэр. Уг нь урьд нь бол МАН-ын эрх мэдэлтэн бол, хөрөнгө мөнгө арвин, хэтэвч зузаан бол Монгол Улсын хууль хамаагүй байж. МАН-ын эрх баригчид өнөөдөр үнэндээ шинэ төрийн эрх мэдэлтнүүдтийн хэлээд байгааг ойлгохгүй, бүр итгэж чадахгүй байна.
УИХ-д бүлэг байгуулах тухайгаа 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн бариагүй болохоор МАН бүлэггүй байгаа юм гэж хэдэн ч удаа хэлсэн итгэхгүй “Үгүй ер хачин юм даа. Ард түмэн бидэнд 40 хувийн санал өгсөн. Тэр 24 цаг гэдэг ганц өгүүлбэр хамаагүй” гээд л зүтгээд байх нь тэр.
“Үгүй ээ, тэр өгүүлбэр чинь Монгол Улсын хууль, түүнийг л дагах ёстой” гээд байхад л “Манай МАН-д хууль үйлчлэх ёстой гэж үү. Энэ чинь монголд 90 жил болсон нам. Бид чинь МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүд. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд дарга байсан хүмүүс шүү дээ” гээд бүлтийх.
Үнэхээр “Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө үү та” гэдэг үг, өгүүлбэрийг энэ хүмүүс анх удаагаа л сонсч байгаа бололтой. Тэгээд бүр чихэндээ итгэхгүй, гайхаад байна.
Ийнхүү “Монгол Улс хуультай, тэр нь хэрэгждэг, тэгэх тэгэхдээ аль нэг нам, дарга даамал, хөрөнгө мөнгө ялгалгүй үйлчилдэг болох нь” гэдэг олон хүний зүрхийг дэлсүүлж, айдас төрүүлэх нь тэр.
Сонгууль дамнаад байдлыг харзнаад харьд явж байсан хэсэг хүн “очвол ч хэрэг бишдэх бололтой” гээд тэндээ шингэх аястай. Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт гэж хүн аль л сонгуулийн өмнө АНУ яваад алга болсон. Уг нь энэ хүн ажлаа мэддэг, Монгол Улсаа гэсэн сэтгэлтэйсэн бол нийслэл хотод УИХ-ын сонгууль зохион байгуулах гол хүний нэг л дээ. Гэхдээ одоо түүнд юун төрийн ажлыг бодохтой мантай байгаа бололтой. “Өргөө” зочид буудал, Улаанбаатар сонины хувьчлалтай холбоотой асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаярын хам хэрэгтэн болчих гээд байгаа болохоор одоо тэр хууль шүүхээс зугтааж, нуугдан жаргалтай газар биеэ оторлоод байж байгаа нь тэр.
МАН-ын гол зүтгэлтэн, цагтаа өөрийгөө нам, төр, улс орныг аврагч гэж хөвсрөгдөж, бараг л монголын эзэн хаан болчихно явсан С.Баяр гэж хүн байна. Хэрэв МАН ялсан бол өнөөдөр энд “Эрдэнэ вангийн хошууг авах гээд” сууж байх энэ хүн намын нэрээр УИХ-д орсон боловч өнөө хүрэл төрийн ажилд оролцолгүй гадаадад амьдарч байна. Хэвлэлүүд түүнийг гадаадад өчнөөн харш бариулчихсан, Канадаас орогнол хүсээд явж байна гэж бичиж байгаа.
Боловсролын сайд асан Санж гэдэг хүн үе залгамжилсан баян байлаа ч С.Баярт гадаад улс оронд орд харш барьчихаар их хөрөнгө өвлүүлж үлдээсэн нь юу л бол. Тэгэхээр С.Баярын тэр олон харш та бидний мөнгөөр л боссон байх нь. Тэгээд ч С.Баяр гэдэг хүний тухайд 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг гэж хоолойд нь тээглэсэн том яс бий. Тухайн үед ерөнхий сайд, МАН-ын дарга байсан тэрээр шатсан байшингийнхаа төлөө л харамсан мөргөж залбирч байсан болохоос биш амь үрэгдсэн таван хүний амийг өчүүхэн ч тоолгүйгээр харин ч “шатаасан хүмүүсийг нь олж хатуу цээрлүүл” гээд зогсч байсан хатуу сэтгэлтэн. Ийм дээ ч насанд хүрсэн, хүрээгүй 200 гаруй залууг хоморголон цээрлүүлж шоронд хатаан бахаа хангасан. Шударга төр үүнийг эргэн харахгүй орхино гэдэг юу л бол гээд бас л хуулийн хариуцлагаас зугтааж яваа нь тэр байж болох.
Одоо МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх гэдэг эрхэм бас л таг чиг боллоо. Уг нь сая болсон үйл явдал, МАН-ын жагсаал, суултын үеэр гол дүрд тоглож байхаар хүн. Гэтэл бүр таг чиг. Хэвлэлийнхний ярьж байгаагаар ердөө л сонгуулийн өмнө байгуулсан “Шинэ дэлхий” гэдэг телевизээ намынхаа нөхөр Н.Номтойбаярт худалдсан гэнэ. “Нэрээ сольсноос болоод МАН сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж цээжээ дэлдэж явсан хүн намын генсекийн ажлаа өгснөөс хойш чухамдаа хэн ч биш болоод байгаа. Ямар нэгэн дарга даамал, сайд хийхгүй л бол “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч” чадахгүй энэ хүн бас эд хөрөнгөө бэлэн мөнгө болгоод яах гэж байгаа юм бол. Чухамдаа Монгол Улсад хууль хэрэгжээд эхэлбэл олны “Өд сагсалзуулсан мангуу” гэж нэрлэсэн энэ эрхэмд оногдох хариуцлага бас чамгүй байгаа болохоор мөн л амиа бодож, орох нүхээ хайж эхэлсэн юм биш байгаа.
Энэ хүмүүс “Энэ монгол улсад чинь хууль хэрэгждэг, тэгэх тэгэхдээ тэр хуулийн нь өмнө МАН-ын дарга даамал явсан хүн ч бусадтай адил эрхтэй юм байна. Аягүй бол бидэнд хуулийн хариуцлага хүлээлгэж магадгүй юм байна” гээд “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг юм болж байгаа юм болов уу даа.
Нээрээ ч МАН хүчирхэг байж чухам л хүн алчихаагүй бол “Наадах чинь манай намын хүн. УИХ-ын гишүүн. 90 жилийн түүхтэй МАН-ын гол хүн” гээд байдаг хариуцлагаас мулталж аваад, улам л албан тушаал дэвшүүлээд байдаг цаг ард хоцорч байгаа юм байна л даа. Тэгэхээр ёстой “Амь амиа бодох” –оос яахав.

0 Сэтгэгдэл
2012.11.03
2012.10.30
2012.10.30
2012.10.30
2012.10.29
2012.10.29
2012.10.29
2012.10.29
2012.10.29
2012.10.29
2012.10.29
2012.10.29
2012.10.29