Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
1.5 тэрбум ам.долларыг бондын аж үйлдвэрийн парк барихад зориулна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөгийн нийгэмд үүсээд байгаа эдийн засаг, улс төрийн асуудлаар ярилцсан байна. Үүнээс Засгийн газраас эхний ээлжинд гаргах 1.5 тэрбум ам.долларын бондыг юунд чиглүүлэх вэ гэдгийг ярилцаж Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсчээ. 1.5 тэрбум ам.долларын бондыг гадаадад арилжаалж 1800 км төмөр зам, аж үйлдвэрийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг арилжааны банкаар олгоё гэсэн саналыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргажээ. Мөн дээрх бондоор арилжааны банкны хүү, зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзсэн байна. 1800 км төмөр зам барихад хэчнээн хэмжээний ажлын байр бий болох уу, хэчнээн үйлдвэр байгуулагдах вэ, төсвийн ачааллыг нимгэлэх юм байна гэсэн тооцоо гарсан учраас бонд гаргахыг АН-ын бүлэг дэмжлээ. Ирэх долоо хоногт Эдийн засгийн хөгжлийн яам дээрх бондыг зарцуулах чиглэлээ нарийвчлан боловсруулаад бүлгийн хуралдаанаар дахин оруулахаар болжээ.
Бүлгийн хуралдаанаар дараагийн хэлэлцсэн зүйл нь 2013 оны төсөвтэй уялдуулж баримтлах бодлого байсан аж. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа мах, гурилын үнийг тогтворжуулах, нүүрсний үнийг хямдруулах, мөнгөний үнэ цэнийг тогтворжуулах ажлыг дэмжсэн гэв. Үүний хажуугаар халамжийн бодлого буюу Хүүхдийн мөнгийг өгч эхэлсэн нь зөв. Түүнээс гадна эх орны хувь хишиг болох 340 мянган төгрөгийг ирэх онд багтаан олгож дуусах бодлого барьж байгаа гэнэ. Түүнчлэн багш нар тэтгэвэрт гарахдаа авах 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгийг өгөх аргыг зөв зохицуулсан гэж АН-ын бүлэг үзжээ.
МАН-ы бүлэг байгуулах тухай, завсарлага авах тухай асуудлаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг намын бүлгээр хэлэлцэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд хүндэтгэлтэй хандана гэв.

Д.МӨНХ
0 Сэтгэгдэл