Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
УИХ-ын БОХХААБХ-ныхон ҮХААЯ-нд ажиллав

УИХ-ын гишүүн БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, тус байнгын хорооны зарим гишүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажилтай танилцлаа. Энэ үеэр ҮХАА дэд сайд Ц.Туваан, дэд сайд Б.Цогтгэрэл, ҮХААЯ-ны газрын дарга нар УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал болоод уг салбарын ололт амжилт давуу талыг ярилцлаа.
Арьс ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангалтын асуудал тэр дундаа Адуу үхрийн ширийг боловсруулалгүй гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж байгааг танилцууллаа. Үүнээс гадна Мал эмнэлгийн лаборатор, тариалан хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн урамшуулал, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хуульчилж бэлчээрээс нь зааглах, мах сүү нийлүүлэгчдэд урамшуулал дэмжлэг олгох гэх мэт олон асуудал уг уулзалтын үеэр хөндөгдсөн юм.
Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан: “ҮХАА салбар нь ажлын байрны 80 хувийг бүрдүүлэх нөөц боломжтой газар. Жаахан дэмжээд өгвөл ажлын байрны уурхай гэж хэлж болохоор байна. Тэгэхээр бид хууль тогтоолд хяналт тавьж, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдэхийн төлөө байна.” хэмээн анхаарууллаа.

0 Сэтгэгдэл