Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
ЭНЭ 7 ХОНОГТ 140.8 МЯНГАН ТОНН НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 140.8 мянган тонн нүүрсийг нийт 13.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:

✅ Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, $68.4 (+0.0%) ам.доллароор арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅ 1/3 коксжих нүүрс /үнс 14-19/- 64.0 мянган тонн, $99.0⟶$109.0 (+10.1%) ам.доллароор арилжаалж нийт 6.98 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 10.0 ам.доллар буюу 10.1% өссөн.

✅ Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс - 12.8 мянган тонн, $143.4⟶$150.9 (+5.2%) ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллар буюу 5.2% өслөө.

2026 он гарснаар 165 удаагийн арилжаагаар 795.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.24 сая тонн нүүрс арилжлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан