Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
“Хүнсний ногооны хүлэмж” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Уг хэлэлцүүлэгт ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Рэнчинсэнгээ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг болон холбогдох мэргэжилтнүүд болон хүнсний ногооны тариалан эрхлэгчид, мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм.
Хэлэлцүүлэгийн үеэр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан илтгэл тавьж, ГТБХЗГ-ын дарга Ц.Рэнчинсэнгээ Хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, гарах үр дүнгийн тухай мэдээлэл хийлээ. Мөн Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин, сортын бодлогын талаар Монгол төмс хөтөлбөрийг зохицуулагч Т.Төрмандах танилцуулга хийж, Хүнсний ногооны аж ахуйд бордоо хэрхэн хэрэглэх тухай Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Агрохимийн лабораторийн секторын эрхлэгч Д.Туул мөн мэдээлэл хийв.
“Хамгаалагдсан болон ил талбайн өвчин, хортон”-ы тухай Ургамал хамгааллын хүрээлэнгийн Өвчин судлал биотехнлологийн секторын эрхлэгч Б.Дондов танилцуулсан бол Хүнсний ногооны хогийн ургамал түүнтэй тэмцэх аргаар Ургамал хамгааллын хүрээлэнгийн Хог ургамлын секторын эрхлэгч М.Отгонсүрэн зааварчилгаа танилцуулга хүргэлээ. “Хүнсний ногооны стандарт”-ын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Л.Наранцацралт өглөө. Хэлэлцүүлэг үдээс хойшхи хуралдаанаараа дээрх илтгэл, танилцуулгуудтай холбоотой асуулт хариулт өрнүүлж, оролцогчид мэдээлэл солилцоно. Хэрэгцээт хүнсний ногоог дотооддоо тариалж, өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болоход хэлэлцүүлэгт оролцогчид хамгийн их анхаарал хандуулж, ярилцаж байна.

0 Сэтгэгдэл