Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Дэд сайд Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, зарлан дуудах хуудас өгчээ. Учир нь, дэд сайд Э.Эрдэнэжамъян нь МАХН-ын дарга Н.Энхбаярын Интерполоор хайгдаж байгаа Н.Энхтуяа, Буяа нарыг битгий хай гэж захидал бичсэн нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн байна. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. “Өчигдөр АТГ-ынхан надаас гэрчийн мэдүүлэг авах гэж ирсэн. Өнөөдөр сэжигтнээр татах зарлан дуудах хуудас авчирч өглөө. Тодорхой асуудлаар АТГ-т сэжигтний үүднээс байцаалт өгөх болж байх шиг байна. Шалтгаан нь Интерпол руу захиа бичсэн үү, үгүй гэдэг асуудлаар хэрэг үүсгэж байгаа гэнэ.
Интерпол гэдэг бол олон улсын цагдаагийн байгууллага, манай улс гишүүнээр нь элсэн орсон.Энэ байгууллага нь өөрөө дагаж мөрдөх хуультай байдаг. Энэ хуулийн дагуу бүх гишүүн байгууллагын үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг юм. Интерполын вэб сайтад монголын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа гэж бичсэн байна. Энэ бол Энхтуяа, Буяа хоёр. Уг нь, хар тамхи, зэвсэгийн наймаа, тероризм, хүн худалдаалах зэрэг хүнд гэмт хэрэгт холбоотой хүнийг интерполоор эрэн сурвалжилдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа нарыг хайж байна. Үүнд манай намынхан хуралдаад байр сууриа илэрхийлсэн. Ер нь, Н.Энхбаярт холбогдох хэргийг улс төрийн зорилготой зохиомол гэмт хэрэгт гэж үзэж байгаа. Энэ хэрэг нотлогдоогүй, хууль бус нотлох баримтад тулгуурлаж шүүх шийдвэрээ гаргасан гэж үздэг.
Би намын гишүүний хувьд одоо ч гэсэн миний байр суурь ийм байгаа. Цаашид ч ийм байр суурьтай байх болно.
Интерпол үндсэн хуульдаа зааснаар хүний эрх, арьс өнгөөр ялгаварлах, шашин шүтлэг, улс төрийн хэрэгтэй холбоотой зүйлд оролцох ёсгүй байдаг. Тиймээс би “Та бүхэн энэ асуудлаа тодорхой судалсан уу. Энхбаяр гэдэг хүн буруутай гэдгийг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байна. Мөн маш олон хуульч, өмгөөлөгчид энэ хэргийг улс төрийн зорилготой гэж харж байгаа. Тиймээс энэ хэрэгт улс төрийн зорилго байна уу гэдгийг тогтоох шинжээч явуулаач” гэж Интерпол руу захидал илгээсэн. Энэ захиаг Монголын салбар руу явуулсан юм шиг байгаа юм. Үүнийг ЦЕГ шийдэх боломжгүй болохоор АТГ руу явуулсан юм болов уу гэж ойлгосон. Уг нь, АТГ-ын оролцох хэрэг биш л дээ. Ер нь, монголын хүчний байгууллагынхан олон улсын гэрээ конвенц хүний эрхийн асуудалд тулгуурласан зүйлүүдийнхээ мэдлэгийг дээшлүүлэхгүй бол Интерполынхон ирээд энэ хэргийг улс төрийн зорилготой гэдгийг тогтоовол эвгүй л байдалд орох магадлалтай. Миний хувьд мөрдөн байцаах ажилд саад учруулсан зүйл байхгүй.
Дэд сайд гэдэг хүний эрх үүргийн хүрээнд Интерпол руу захиа явуулахад тэр байгууллага хийж байсан ажлаа зогсоохгүй л дээ. Харин бидний хүсэлтээр тус байгууллага шинжээчээ нааш нь явуулж болно” гэж дэд сайд Э.Эрдэнэжамъян болсон зүйлийн талаар тайлбар хийсэн юм.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, зарлан дуудах хуудас өгчээ. Учир нь, дэд сайд Э.Эрдэнэжамъян нь МАХН-ын дарга Н.Энхбаярын Интерполоор хайгдаж байгаа Н.Энхтуяа, Буяа нарыг битгий хай гэж захидал бичсэн нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн байна. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. “Өчигдөр АТГ-ынхан надаас гэрчийн мэдүүлэг авах гэж ирсэн. Өнөөдөр сэжигтнээр татах зарлан дуудах хуудас авчирч өглөө. Тодорхой асуудлаар АТГ-т сэжигтний үүднээс байцаалт өгөх болж байх шиг байна. Шалтгаан нь Интерпол руу захиа бичсэн үү, үгүй гэдэг асуудлаар хэрэг үүсгэж байгаа гэнэ. Интерпол гэдэг бол олон улсын цагдаагийн байгууллага, манай улс гишүүнээр нь элсэн орсон.Энэ байгууллага нь өөрөө дагаж мөрдөх хуультай байдаг. Энэ хуулийн дагуу бүх гишүүн байгууллагын үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг юм. Интерполын вэб сайтад монголын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа гэж бичсэн байна. Энэ бол Энхтуяа, Буяа хоёр. Уг нь, хар тамхи, зэвсэгийн наймаа, тероризм, хүн худалдаалах зэрэг хүнд гэмт хэрэгт холбоотой хүнийг интерполоор эрэн сурвалжилдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа нарыг хайж байна. Үүнд манай намынхан хуралдаад байр сууриа илэрхийлсэн. Ер нь, Н.Энхбаярт холбогдох хэргийг улс төрийн зорилготой зохиомол гэмт хэрэгт гэж үзэж байгаа. Энэ хэрэг нотлогдоогүй, хууль бус нотлох баримтад тулгуурлаж шүүх шийдвэрээ гаргасан гэж үздэг.
Би намын гишүүний хувьд одоо ч гэсэн миний байр суурь ийм байгаа. Цаашид ч ийм байр суурьтай байх болно.
Интерпол үндсэн хуульдаа зааснаар хүний эрх, арьс өнгөөр ялгаварлах, шашин шүтлэг, улс төрийн хэрэгтэй холбоотой зүйлд оролцох ёсгүй байдаг. Тиймээс би “Та бүхэн энэ асуудлаа тодорхой судалсан уу. Энхбаяр гэдэг хүн буруутай гэдгийг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байна. Мөн маш олон хуульч, өмгөөлөгчид энэ хэргийг улс төрийн зорилготой гэж харж байгаа. Тиймээс энэ хэрэгт улс төрийн зорилго байна уу гэдгийг тогтоох шинжээч явуулаач” гэж Интерпол руу захидал илгээсэн. Энэ захиаг Монголын салбар руу явуулсан юм шиг байгаа юм. Үүнийг ЦЕГ шийдэх боломжгүй болохоор АТГ руу явуулсан юм болов уу гэж ойлгосон. Уг нь, АТГ-ын оролцох хэрэг биш л дээ. Ер нь, монголын хүчний байгууллагынхан олон улсын гэрээ конвенц хүний эрхийн асуудалд тулгуурласан зүйлүүдийнхээ мэдлэгийг дээшлүүлэхгүй бол Интерполынхон ирээд энэ хэргийг улс төрийн зорилготой гэдгийг тогтоовол эвгүй л байдалд орох магадлалтай. Миний хувьд мөрдөн байцаах ажилд саад учруулсан зүйл байхгүй.
Дэд сайд гэдэг хүний эрх үүргийн хүрээнд Интерпол руу захиа явуулахад тэр байгууллага хийж байсан ажлаа зогсоохгүй л дээ. Харин бидний хүсэлтээр тус байгууллага шинжээчээ нааш нь явуулж болно” гэж дэд сайд Э.Эрдэнэжамъян болсон зүйлийн талаар тайлбар хийсэн юм.
Д.МӨНХ
0 Сэтгэгдэл



















