Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Интерполын Монгол дахь “захирал” Э.Эрдэнэжамъян юу гэж хэлэв
Монгол Улс маань дэлхийд танигдаж байгаад би дандаа баярлаж явдаг. Баярлахаас ч яахав. Монголчууд маань хэзээнээсээ л дэлхийг доргиож явсан гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг шүү дээ. Чингис хаанаас эхэлсэн энэ давалгаа өдгөө ч гэсэн үргэлжилж байгаад та бүхэн сэтгэл хангалуун байдаг болов уу. Би л хувьдаа баяртай байгаа. Яагаад гэвэл урлаг соёл, спорт, банк санхүү гээд бүх л зүйлд манайхан явдаг. Тухайлбал, олон улсын дуурийн уралдаанд манайхаас түрүүлж байсан, дээрээс нь хэд хэдэн олимпын аваргатай боллоо. Энэ бол урлаг, спортоор дэлхийд Төв Азийн цээжинд байдаг жижигхэн ч гэсэн Монгол Улс гэдгийг таниулж байгаа хэрэг.
Дээрээс нь Монгол маань газар доорхи баялгаараа дэлхийн тэрбумтнуудын шүлсийг дуслуулж байна. Өдөр ирэх тусам Монголын уул уурхайд хөрөнгө оруулъя гэсэн хөрөнгөтнүүд наашаа хөвөрнө гэдэгт би итгэдэг.
Харин хамгийн сүүлд дэлхийг, дэлхийг ч гэж дээ олон улсад өөрийгөө таниулж яваа нэгэн залууг би олж мэдлээ. Тэр бол Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яамны дэд сайдын албан тушаалыг хашдаг Э.Эрдэнэжамъян гэх залуу. Тодорхойлж хэлбэл, нүдний шилтэй, дундаж нуруутай, тарган ч биш, туранхай ч биш. Мэргэжил гэвэл хуульч, өмгөөлөгч. Түүнийг МАХН-ын гишүүн, дэд сайд нөхөр л гэж бодож явсан минь эндүүрэл болж гээч.
Тэр хүн бол олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Интерполыг удирддаг нэгэн байсныг би хувьдаа өнөөдөр л мэдсэн хэрэг. Тэрээр, “Манай намын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг битгий та нар хайгаад бай. Н.Энхбаярын хэрэг өнөөдөр болтол шийдэгдээгүй байхад яагаад та нар тэр хүнийг хайгаад байгаа юм. Та нарын дагаж мөрддөг хуульд шашин шүтлэг, хүний эрх, улс төр, арьс өнгөөр ялгаварласнаас үүдэлтэй хэрэгт та нар оролцох ёсгүй байдаг. Н.Энхбаярын хэрэг бол авлигын хэрэг биш. Монгол Улсын Засгийн газраас түүнийг яллах гэж улс төрийн зохиомол хэрэг үүсгэж байгаа юм. Та нар битгий оролц” гээд захидал бичиж тэдэнд үүрэг өгч. Гэтэл үүнийг нь манай хэрэгт дуртай хууль, хүчний байгууллагынхан хууль зөрчлөө гэж шалтаглаад эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болж. Гэхдээ мань эр үүнд нээх санаа зовнихгүй байгаагаа хэлж байна. “Наадах чинь шальтай хэрэг биш. Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч миний бие үүнд санаа зовохгүй байна. Тэгж яривал би одоо Эмнести интернейшнл гэдэг байгууллага руу захидал бичнэ” гэж дуугарсан. Бас болоогүй ээ. Хүний эрх ингэж зөрчигдөж байхад би дуугарахгүй юм бол энд дэд сайдын суудалд тухлаад яадаг юм. Миний захидал бичсэнийг буруутгаж байгаа юм бол энэ сандалаа ав гэж Засгийн газар руу хандаж уурлаж байна. Мөн ч зоригтой эр юм.
Арга ч үгүй биз. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Интерпол гэдэг байгууллагыг зөвхөн захидлаар удирддаг хүн ингэж аашилахаас ч яах билээ, тийм биздээ.
Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай
Ямар хүүгээр мануулснаа эх орон минь хараарай гэж дуунд гардаг шиг ийм хүүтэй гэдгээ мэдээгүй явсан Монгол ямар “тэнэг” юм бэ.
Ай даа, Эрдэнэжамъян гэж. Энэ цагийн нэгэн “баатар” байсан юм бус уу.
авлигтай тэмцэх газар луйварчид эрлийз хурлийзуудын бууны уяаны нохой болсон газар эрдэнэжамьянгийн зөв дэмжиж байна
Ulsiin ezen baij ulsiin ezen bsn hunee elegdej unagaad dahiad ulsiin ezen suuh sanaa bna u butehgyi buderch unana
YOOY ENE MAHN NII MALNUUD MONGOL ULSIIN NER HUNDEER NAADAJ BNA DAA.
Монгол Улс маань дэлхийд танигдаж байгаад би дандаа баярлаж явдаг. Баярлахаас ч яахав. Монголчууд маань хэзээнээсээ л дэлхийг доргиож явсан гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг шүү дээ. Чингис хаанаас эхэлсэн энэ давалгаа өдгөө ч гэсэн үргэлжилж байгаад та бүхэн сэтгэл хангалуун байдаг болов уу. Би л хувьдаа баяртай байгаа. Яагаад гэвэл урлаг соёл, спорт, банк санхүү гээд бүх л зүйлд манайхан явдаг. Тухайлбал, олон улсын дуурийн уралдаанд манайхаас түрүүлж байсан, дээрээс нь хэд хэдэн олимпын аваргатай боллоо. Энэ бол урлаг, спортоор дэлхийд Төв Азийн цээжинд байдаг жижигхэн ч гэсэн Монгол Улс гэдгийг таниулж байгаа хэрэг. Дээрээс нь Монгол маань газар доорхи баялгаараа дэлхийн тэрбумтнуудын шүлсийг дуслуулж байна. Өдөр ирэх тусам Монголын уул уурхайд хөрөнгө оруулъя гэсэн хөрөнгөтнүүд наашаа хөвөрнө гэдэгт би итгэдэг.
Харин хамгийн сүүлд дэлхийг, дэлхийг ч гэж дээ олон улсад өөрийгөө таниулж яваа нэгэн залууг би олж мэдлээ. Тэр бол Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яамны дэд сайдын албан тушаалыг хашдаг Э.Эрдэнэжамъян гэх залуу. Тодорхойлж хэлбэл, нүдний шилтэй, дундаж нуруутай, тарган ч биш, туранхай ч биш. Мэргэжил гэвэл хуульч, өмгөөлөгч. Түүнийг МАХН-ын гишүүн, дэд сайд нөхөр л гэж бодож явсан минь эндүүрэл болж гээч.
Тэр хүн бол олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Интерполыг удирддаг нэгэн байсныг би хувьдаа өнөөдөр л мэдсэн хэрэг. Тэрээр, “Манай намын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг битгий та нар хайгаад бай. Н.Энхбаярын хэрэг өнөөдөр болтол шийдэгдээгүй байхад яагаад та нар тэр хүнийг хайгаад байгаа юм. Та нарын дагаж мөрддөг хуульд шашин шүтлэг, хүний эрх, улс төр, арьс өнгөөр ялгаварласнаас үүдэлтэй хэрэгт та нар оролцох ёсгүй байдаг. Н.Энхбаярын хэрэг бол авлигын хэрэг биш. Монгол Улсын Засгийн газраас түүнийг яллах гэж улс төрийн зохиомол хэрэг үүсгэж байгаа юм. Та нар битгий оролц” гээд захидал бичиж тэдэнд үүрэг өгч. Гэтэл үүнийг нь манай хэрэгт дуртай хууль, хүчний байгууллагынхан хууль зөрчлөө гэж шалтаглаад эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болж. Гэхдээ мань эр үүнд нээх санаа зовнихгүй байгаагаа хэлж байна. “Наадах чинь шальтай хэрэг биш. Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч миний бие үүнд санаа зовохгүй байна. Тэгж яривал би одоо Эмнести интернейшнл гэдэг байгууллага руу захидал бичнэ” гэж дуугарсан. Бас болоогүй ээ. Хүний эрх ингэж зөрчигдөж байхад би дуугарахгүй юм бол энд дэд сайдын суудалд тухлаад яадаг юм. Миний захидал бичсэнийг буруутгаж байгаа юм бол энэ сандалаа ав гэж Засгийн газар руу хандаж уурлаж байна. Мөн ч зоригтой эр юм.
Арга ч үгүй биз. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Интерпол гэдэг байгууллагыг зөвхөн захидлаар удирддаг хүн ингэж аашилахаас ч яах билээ, тийм биздээ.
Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай
Ямар хүүгээр мануулснаа эх орон минь хараарай гэж дуунд гардаг шиг ийм хүүтэй гэдгээ мэдээгүй явсан Монгол ямар “тэнэг” юм бэ.
Ай даа, Эрдэнэжамъян гэж. Энэ цагийн нэгэн “баатар” байсан юм бус уу.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
2012.10.31
2012.10.30
2012.10.30
























