Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН засаг дарга нараа ”няслах” уу
2008 оны сонгуулийн дараа тэрээр Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсон. Түүнээсээ хойш цөөнгүй удаа хэл ам таталж, намынхаа, хотын мэр асан Г.Мөнхбаярын чихийг нэлээн халууцуулж байлаа. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй гэж түүнийг албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг хүссэн боловч нэр нөлөөтэй хүмүүсээр өөрийгөө хамгаалуулсаар суудалдаа үлдэж чадав. Энэ бол хоёр жилийн өмнөх үйл явдал.
Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Үүнээс өмнө нэлээн ширүүхэн тулаанууд өрнөөд эхэлсэн. Чингэлтэй дүүрэгт өрнөсөн тэмцлийн үр дүнд МАН-ынхан багагүй бужигнаантай байлаа. Дүүрэгтээ эрх мэдлийг авах фракцуудын сөргөлдөөн үүгээр үндсээ тавьсан. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг хэний ч танихгүй Т.Аюурсайхан гэдэг залуугаар гэнэт сольж томилсноос бүх хэрэг мандаад буй. Нэгэн сайхан нартай өдөр Д.Ганболд гэдэг хүнийг огцруулъя гэж МАН-ынхан зориг шулуудаад дуу нэгтэйгээр суудлаас нь түлхэн унагааж чадав. Түүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга руу довтолж эхэлсэн ч төдийлэн үр дүнд хүрэлгүйгээр тэгсгээд хэл ам, хэрүүл намжсан. Ер нь МАН-ынхан сонгуулийн өмнө дарга нараараа “сор залж”, замаа засч эхэлсэн нь тодорхой болоод байгаа. Үүнийг батлах нэгэн үйл явдал өнөөдөр болох магадлалтай гэнэ. Суудлаа өгөх ээлжит Засаг даргаар Баянгол дүүргийн Л.Амгаланг онилжээ. Түүний араас Баянзүрх дүүрэгт тоглолт үргэлжилж магадгүй гэх болов.

Л.Амгаланг огцруулах шалтгаан МАН-д бий

Тэгвэл сар гаруйн өмнө нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Баянгол дүүргийн Засаг даргыг албан тушаалаа өгч, хариуцлага хүлээх тухай санал хүргүүлсэн. Гэвч дүүргийн ИТХ есдүгээр сарын 21-нд хуралдаж, Л.Амгаланг Засаг даргаар нь авч үлдэв. ИТХ-аас ажлын хэсэг томилж, “Баянгол дүүрэгт дараалан осол аваар гарч байгаа нь Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Барилгын тухай хуульд ч аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг, хариуцлага тодорхой тусгагдаагүй, хуулиудын хоорондын уялдаагүй байдал, мэргэжлийн байгууллагууд  үүргээ биелүүлэх эрх зүйн нөхцөл дутмаг байснаас биш Засаг даргад хариуцлага тооцох үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт гаргасан.
Харин ойрын үед түүнийг огцруулах хүсэлтэй ИТХ-ын 12 төлөөлөгч гарын үсэг цуглуулж, хурал зарлахыг шаардсан байна. Тиймээс өнөөдөр эл хурлыг хийж, түүнд цаашид итгэл хүлээлгэх эсэхийг хэлэлцэхээр болжээ. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр Л.Амгаланг МАН-ынхнаас нь огцруулах гэж манлайлж яваа гэх. Сонгууль дөхсөн эгзэгтэй үед түүнийг суудлаас нь буулгах сонирхол намынх нь хэдэн нөхөрт бий гэнэ. Түүнээс гадна саяхан тус дүүргээс МАН-ын 500 гишүүн гарч, МАХН-нд гишүүнчлэлээ сэргээсэнд түүнийг буруутай гэдэг шалтаг хэлж байгаа аж. Дүүргийнх нь намын гишүүдийн их нүүдлээр түүнд нээнтэг тавих нь тодорхой. Барилга, автомашины осол зэрэг нь Баянгол дүүргийн Засаг даргын зохицуулалтгүй байсантай холбоотой хэмээн үзсэн хотын дарга Э.Бат-Үүлийн санал юу ч биш болж таарав. Хариуцлага хүлээх бус намын даалгавраар ажлаа өгдөг жишгээ дагах нь бололтой. Түүнийг огцруулах эсэхийг хэлэлцэх хурлаар ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь дэмжинэ гэсэн таамаг, таавар бий гэнэ. Өөрөөр хэлбэл, тохиролцоонд хүрчихсэн юм гэв. Тэгэхээр тэрээр суудлаа өгөхөөс өөр аргагүй болсон учир чив чимээгүй байснаа гэнэт ингэж хурал зарласан байх хэмээж байна.

Б.Батзориг огцрох хэнд ашигтай вэ

Дүүргүүдийн Засаг дарга нартай холбооны өөр нэг дуулиан Баянзүрхтэй холбоотой. “Цэвэр агаар” төслийн шугамаар Баянзүрх дүүргийн 120 гаруй иргэний үнэмлэхийг хуурамчаар ашиглаж, 66 сая төгрөг “Сэлбэ дулаан” компанид олгосон хэргийг УМБГ шалгаж байгаа. Энэ хэрэгт дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг  холбогдуулж шалгах тухай мэдээлэл бий.
Түүнээс өмнө буюу өнгөрсөн хавар төсвийн мөнгөөр туйлсан Засаг дарга нарын дунд мань хүний нэр цохиж харагдсан. Улсын төсвийн хөрөнгөөр хөшөө барьж байгааг АТГ шалгаж байв. Эвтэй дөрвөн амьтны хөшөөг 320 сая төгрөг, Чулуун овоонд байх нохойтой хөшөөг 750 сая төгрөгөөр барьсан гэдэг.  Нэг хэсэгтээ л энэ хоёр хөшөөгөөр далимдуулж мөнгө идсэн гэсэн хардлага явсан ч төд удалгүй сураг алдарсан. Ямар ч байсан дүүргийн Засаг даргын “но”-г уудалбал үүгээр зогсохгүй. Үүнээс илүүтэй гадаад бус дотоод хүчин зүйлийн нөлөө гэж бий. Хэрэг төвөгт холбогдсоноос нь болоод засаг ноёныг унагаах гэхээр намынх нь нэр хүнд сэвтэх гээд байдаг бололтой. Тиймээс дотоод зөрчлөө ил болгохгүйн тулд эвтэйхэн гэгч нь суудлаас нь холдуулах. Энэ бол Чингэлтэй дүүргээр тов тодорхой жишээ болж харагдлаа. Үүн шиг удахгүй Баянзүрх дүүргийнхэн ИТХ-ын зараа түгээж сэмхэн Засаг даргаа өөрчилж мэдэхээр байдалд байна. Ард нь маш том эрх ашиг бий учраас. УИХ-ын сонгуульд нэг намаас хамтдаа нэр дэвшсэн Д.Арвин, Б.Батзориг нар удахгүй орон нутгийн сонгуулийн үеэр иргэдээс санал авах ёстой. Өрсөлдөж, ялсан нь УИХ-ын гишүүн болно. Тэгэхээр мэдээж МАН-ынхны хооронд өрсөлдөөн гарч ирж байгаа гэсэн үг. Үүнээс нь өмнө Засаг даргыг огцруулах тухай асуудал хөндөж, рейтингийг нь унагах тактик аль аль намд бий. Гэхдээ энэ тактик гол өрсөлдөгчид нь хамаагүй ашигтай хувилбар байх боломжтой. Сонгуулийн санал хураалтаас өмнө Баянзүрх дүүрэгт бужигнаан үүсгэх нэг шалтаг, шалтгаан байгаа, байлгах бололтой. Харин тэд тохиролцоонд хүрч чадахгүй л болов уу гэцгээж байна.
Томилогдсон цагаасаа хойш хэл ам таталсан дүүргийн Засаг дарга нар үнэний өмнө бус намын өмнө өвдөг сөхөрч, ажлаа өгдөг жишиг тогтоод удлаа. Энэ буруу жаяг сонгуулиар эцэслэгдэж, одоогийн Засаг дарга нараар дуусаасай.
Л.Номин
0 Сэтгэгдэл
ОГЦОРООД ТЭГЭЭД АРДЧИЛСАН НАМД СУУДЛАА ТАВЬЖ ӨГ
ОГЦУУРУУЛАЯ
Bayanzvrkhiin darga batzorig ug ni davgvi l hvn shig sanagddiin shd.Yamar dvvreg baisniig yamar bolgolo doo. Bid ch martamhai, uidamtgai hvmvvs dee. Yalanguya dahin songuuliar ene batzorig ner devshij bgaa bolohoor svvliin ved bvr ch aimaar muulj baikh shig bna. Bas arai ch ingej bolokhgvi bhoo, zaluus aa. Hushuu barisan muu novsh l gene, yah gj duurgiin ordon barij bgaan huuchin tagzandaa baij baikh baisiin l gene, hulbumbugiin ordon hereggvi orond ni ger horoollinhond 2 shuudai nvvrs avaad ugsun bol saikhan l gene. Manaikhaan odoo iimerhvv setgelgeeneesee saltsgaaya l daa. Ardiin namiin hugshid ch ingej setgehgvi. Tiim bolohoor ium hiij bgaa negniigee demjie l dee.
vnendee ene avgai sain ajilsan bol vu gej bvx suudlaa AH aldah veedee.namiin erx ashig bish huviin erx ashig hooson uchiraas bvgd budaa bolj baigaa ym.
tertee tergui buren erh ni duusch baihad yah gesen yum AN ch MAN-iig yostoi neg huchindeh shig bolj bn aa hu
Хамгийн их уншсан