Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Өргөдлийг нь хэн өгүүлээд байна аа
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгч гэнэ. Хэвлэлүүд үүнийг “үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзаж байгаагаа илэрхийлэн, УИХ-ын дарга З.Энхболдод өргөдлөө өгчээ” хэмээн бичиж байна.
Үүний өмнө Аудитын газрын дарга, Монгол улсын ерөнхий аудитор Раднаа, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нар бас албан тушаал хаших дургүй байгаагаа “өөрийн сайн дураар” эелдгээр илэрхийлсэн билээ. Гэхдээ бас Монгол Улсын хуульд заасан бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө шүү.
Ямар нэгэн албан тушаалын төлөө монгол хүн бүр улайран тэмцдэг болсон өнөө цагт энэ хүмүүс яагаад ингэж өөрийн сайн дураар төрийн албан ажил алба хаших дургүй болчихов оо.
Бүр долдугаар анги төгссөн хүн нийслэлийн томоохон алба хаших гэж төрсөн ахынхаа дипломыг ашиглаж байсан биш бил үү. Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшсэн Н.Төмөрхүү гэгч л МУИС төгссөн гэсэн хуурамч баримт бүрдүүлэн хууль тогтоох дээд байгууллагад орох гэж зүтгэж байсан жишээ ч хуучраагүй л байж байна.
Харин яагаад ямар нэгэн хэл аманд орчихоогүй, харьцангуй нэр цэвэр, ажлаа бас ч нэг их бусдаас дор оруулчихаагүй хүмүүс ингэж гэнэт л “төрийн албанаас залхаж”, өөрөө өргөдлөө өгөөд байна аа.
Чухамдаа сүүлийн хэдэн жилд “Би энэ ажлыг хашиж дийлэхгүй юм байна аа, миний мэдлэг чадвар, мэргэжил дутаад байна” гэх юм уу, “Би өөрийнхөө мэргэжлийн ажлыг л хиймээр байна” гэсэн үг аль ч нам, байгууллагын хүний нөөц хариуцсан хүний өрөөнд дуулдаж байгаагүй болохоор энэ явдал олон хүнийг гайхшруулж байна.
Сэтгүүлч би вээр ч үнэндээ гайхаж байна. Бас эргэлзэж байна. Ингээд дараах таамаглал төрж байгаагаа хуваалцъя уу.
Эхнийх нь энэ хүмүүс төрд ажиллана хэмээн тангараг өргөсөн атлаа үнэн хэрэгтээ намдаа зүтгэж байж. Одоо өөрийн нь нам ялагдаж эрх мэдлээ алдсан болохоор төрд ажиллах сонирхолгүй болж. Үнэхээр өөрөө өргөдлөө өгсөн юм бол шүү дээ. Гэхдээ хамгийн аймаар дүгнэлт нь өөрийнхөө намыг төрд эзэн байхад “Би, би, наад ажлыг чинь хийе” гээд гүйж байсан байж, одоо болохоор “чадахгүй” гэж байгаа нь АН-ын шинэ төр засгийн хийх гээд байгаа шинэчлэлд дургүй байгаа юм байна. Урьдын өөрийн намын эрх барьж байсан, цалгар назгай, дундаас нь мөнгө тоншчихож болдог тэр үе нь биш болсон болохоор зайлахаас аргагүй болж гэж ойлгож болох нь.
Ийм ийм эрсдэлийг бодолцоод АН-ын зүгээс эелдгээр “Та өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргачих” гэж шахаад байгаа юм биш байгаа гэсэн хар бас төрж байна аа. Энэ нь цөөнх МАН-ын “Төрийн албан хаагчдыг хоморголон халж байна” гэсэн шүүмжлэлд өртөхгүй байх сайхан арга. Ийм нэг хувилбар, тайлбар байж болох
Нөгөө нэг зүйл нь угаасаа ялагдаж сураагүй МАН-ын хувьд цөөнх болчихоод тэр балмагдлаасаа гарч чадахгүй тун хэцүү байдалд байгаа. Ийм үед АН-ын хийж байгаа бүхнийг гутаан буруутгах, аль болох ажил хэрэг болголгүй унагах сонирхол маш их бий. Одоо энэ нь орон нутгийн сонгуульд ялж аваад УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг замаас нь саармагжуулан, орон нутагт аль болох хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй өөрийн хүмүүсээ тавих гэсэн улайрсан сонирхлоос нь харагдаж байна. Аймгийн, сумын эрх мэдлийг гартаа авч, хэдэн ч гэсэн хүнээ ажилтай байлгахын хажуугаар орон нутагт очиж байгаа мөнгөнөөс цохих сонирхол ч бас бий.
Ийм болохоор өөрийн нь намын боловсон хүчин АН-ын төр, засагт үнэнчээр зүтгээд байх нь тэдэнд таалагдахгүй байгаа хэрэг. СЕХ-ны дарга Н.Лувсанжав гэхэд л УИХ-ын сонгуулийг анх удаагаа луйвар булхайгүй явуулснаар АН ялж МАН ялагдчихлаа. Одоо орон нутгийн сонгуулийг дахиад л автомат машин ашиглах боллоо. Энэ бүхэн МАН-ын эрх баригчдад таалагдаагүй.
Ц.Шаравдоржийн хувьд саяхан болсон МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн чуулганы танхимын хаалгыг таглаж суусныг “Хууль зөрчсөн үйлдэл. Хуулиар бол тэр хүмүүсийг торгох ёстой” гээд хэлчихсэн. Бүр хэвлэлийнхнийг цуглуулж байгаад зарлачихсан. Үгүй ер үүнээс аймшигтай юм гэж байх уу даа, МАН-ын эрх баригчдын хувьд. Бусдаас, өөр намаас шүүмжлэл хүлээх дургүй хүмүүст өөрийн нь намын гишүүн хатуу үг хэлэхийг МАН-ын эрх баригчид яасан ч тэвчиж чадахгүй.
Ингээд байхаар чинь “Энэ ер нь яахаараа энэ АН-ын төлөө морь нохой мэт зүтгээд байна аа” гэсэн бухимдал төрж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй.
Энэ бүхнээс үүдээд намын гишүүдээ ил далд дарамталж өөрийн сайн дураар огцрохыг шахаж шаардсан байхыг огт үгүйсгэхгүй. Ийм магадлал тун өндөр. Нөгөө талаас энэ нь МАН-ын дараагийн гомдол, суртал нэвтрүүлэгт тун ашигтай. Тэд бүр СЕХ-ын даргыг өргөдлөө өгсөн тэр даруйд л “АН-ынхан дарамталсаар байгаад өргөдлийг нь бичүүлсэн байна” гэж шуугьсан.
Ийм ийм давхар ашиг сонирхлын үүднээс албан тушаалтнуудын өргөдлийг МАН ”өөрийнх нь сайн дураар” өгүүлээд байгаа юм биш байгаа.
МОНГОЛ КОМИНТЕРНЫ ӨӨРСДИЙНХ НЬ ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШҮҮ ДЭЭ,АРДЧИЛСАН НАМЫНХАН Л ХҮЧЭЭР ӨРГӨДӨЛИЙГ НЬ ӨГҮҮЛЖ БАЙГАА МЭТ АРД ОЛОНД ОЙЛГУУЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙГАА ДАА
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгч гэнэ. Хэвлэлүүд үүнийг “үүрэгт ажлаасаа сайн дураараа татгалзаж байгаагаа илэрхийлэн, УИХ-ын дарга З.Энхболдод өргөдлөө өгчээ” хэмээн бичиж байна. Үүний өмнө Аудитын газрын дарга, Монгол улсын ерөнхий аудитор Раднаа, СЕХ-ны дарга Н.Лувсанжав нар бас албан тушаал хаших дургүй байгаагаа “өөрийн сайн дураар” эелдгээр илэрхийлсэн билээ. Гэхдээ бас Монгол Улсын хуульд заасан бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө шүү.
Ямар нэгэн албан тушаалын төлөө монгол хүн бүр улайран тэмцдэг болсон өнөө цагт энэ хүмүүс яагаад ингэж өөрийн сайн дураар төрийн албан ажил алба хаших дургүй болчихов оо.
Бүр долдугаар анги төгссөн хүн нийслэлийн томоохон алба хаших гэж төрсөн ахынхаа дипломыг ашиглаж байсан биш бил үү. Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшсэн Н.Төмөрхүү гэгч л МУИС төгссөн гэсэн хуурамч баримт бүрдүүлэн хууль тогтоох дээд байгууллагад орох гэж зүтгэж байсан жишээ ч хуучраагүй л байж байна.
Харин яагаад ямар нэгэн хэл аманд орчихоогүй, харьцангуй нэр цэвэр, ажлаа бас ч нэг их бусдаас дор оруулчихаагүй хүмүүс ингэж гэнэт л “төрийн албанаас залхаж”, өөрөө өргөдлөө өгөөд байна аа.
Чухамдаа сүүлийн хэдэн жилд “Би энэ ажлыг хашиж дийлэхгүй юм байна аа, миний мэдлэг чадвар, мэргэжил дутаад байна” гэх юм уу, “Би өөрийнхөө мэргэжлийн ажлыг л хиймээр байна” гэсэн үг аль ч нам, байгууллагын хүний нөөц хариуцсан хүний өрөөнд дуулдаж байгаагүй болохоор энэ явдал олон хүнийг гайхшруулж байна.
Сэтгүүлч би вээр ч үнэндээ гайхаж байна. Бас эргэлзэж байна. Ингээд дараах таамаглал төрж байгаагаа хуваалцъя уу.
Үнэхээр өөрөө өргөдлөө өгөөд байна уу
Энэ бол магадлал тун бага таамаглал даа. 1922 онд Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бодоо л Засгийн газрын тэргүүнээс халагдаж хөдөө мал маллан өөрийн дураар амьдаръя гэж өргөдөл өгч байсан юм гэдэг. Харин МАН-ынхны хувьд, тэгээд өнөөдөр ингэж өөрөө өргөдөл гаргана гэдэг юу л бол. Эхнийх нь энэ хүмүүс төрд ажиллана хэмээн тангараг өргөсөн атлаа үнэн хэрэгтээ намдаа зүтгэж байж. Одоо өөрийн нь нам ялагдаж эрх мэдлээ алдсан болохоор төрд ажиллах сонирхолгүй болж. Үнэхээр өөрөө өргөдлөө өгсөн юм бол шүү дээ. Гэхдээ хамгийн аймаар дүгнэлт нь өөрийнхөө намыг төрд эзэн байхад “Би, би, наад ажлыг чинь хийе” гээд гүйж байсан байж, одоо болохоор “чадахгүй” гэж байгаа нь АН-ын шинэ төр засгийн хийх гээд байгаа шинэчлэлд дургүй байгаа юм байна. Урьдын өөрийн намын эрх барьж байсан, цалгар назгай, дундаас нь мөнгө тоншчихож болдог тэр үе нь биш болсон болохоор зайлахаас аргагүй болж гэж ойлгож болох нь.
АН-ынхан дарамтлаад байна уу
Нөгөө нэг таамаглал бол МАН-ын эрх баригчдынхтай нийлж байгаа юм. Юу гэвэл нэгэнт л төр, засгийн эрх АН-ын мэдэлд очсон болохоор, өөр намын хүмүүст нэг ч атугай суудлаа байлгаад байх сонирхолгүй байж өөрийн талын нэг ч гэсэн хүндээ бялуу амсуулах гэсэн хэрэг байж болох. Үүнээсээ гадна хамгийн гол нь СЕХ, УИХ-ын тамгын газар, Аудитын газар гээд тун чухал мест. Манай Монголын “Танихгүй бурхнаас, таньдаг чөтгөр дээр” гэдэг үг байдагчлан, өөрийн намын чих зөөлөн, гар хурууны үзүүрээр хөдөлдөг хүн байх хэрэгтэй гэсэн үг. Аудитын газар гэхэд л АН-ын гишүүн нэрээр гарч ирэн яам агентлаг тэргүүлж байгаа хэдэн хүнийг нь шалгаад, олонд зарлаад байвал ямар сайн байхав дээ. “Хүний хүүхэд хүрэн бөөртэй” гэгчээр МАН ялагдсан хорслоороо хөөрхий Раднааг далдаас гар хуруугаараа хөдөлгөөд л АН-ын энд тэндэхийн булхайг нь илрүүлээд байвал хэцүү. Н.Лувсанжав гэхэд л өөрөө нэг их намаа бодоод байдаггүй юм гэхэд Ө.Энхтүвшин, Ц.Бямбацогт, Я.Содбаатар нар “Орон нутгийн сонгуулийг луйвард. Манай намаас нэр дэвшигчдийн гаргасан зөрчлийг харсан ч хараагүй юм шиг байгаарай” гээд байвал хөөрхий тэр хүнд ч, АН-д ч бас хэцүүеэ дээ. Ёстой л хадан дунд хавчуулагдсан халиуны зулзага гэгч болно. Ийм ийм эрсдэлийг бодолцоод АН-ын зүгээс эелдгээр “Та өөрийн хүсэлтээр өргөдлөө гаргачих” гэж шахаад байгаа юм биш байгаа гэсэн хар бас төрж байна аа. Энэ нь цөөнх МАН-ын “Төрийн албан хаагчдыг хоморголон халж байна” гэсэн шүүмжлэлд өртөхгүй байх сайхан арга. Ийм нэг хувилбар, тайлбар байж болох
МАН-ынхан хор найруулж байна уу
Нөгөө нэг зүйл нь угаасаа ялагдаж сураагүй МАН-ын хувьд цөөнх болчихоод тэр балмагдлаасаа гарч чадахгүй тун хэцүү байдалд байгаа. Ийм үед АН-ын хийж байгаа бүхнийг гутаан буруутгах, аль болох ажил хэрэг болголгүй унагах сонирхол маш их бий. Одоо энэ нь орон нутгийн сонгуульд ялж аваад УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг замаас нь саармагжуулан, орон нутагт аль болох хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй өөрийн хүмүүсээ тавих гэсэн улайрсан сонирхлоос нь харагдаж байна. Аймгийн, сумын эрх мэдлийг гартаа авч, хэдэн ч гэсэн хүнээ ажилтай байлгахын хажуугаар орон нутагт очиж байгаа мөнгөнөөс цохих сонирхол ч бас бий.
Ийм болохоор өөрийн нь намын боловсон хүчин АН-ын төр, засагт үнэнчээр зүтгээд байх нь тэдэнд таалагдахгүй байгаа хэрэг. СЕХ-ны дарга Н.Лувсанжав гэхэд л УИХ-ын сонгуулийг анх удаагаа луйвар булхайгүй явуулснаар АН ялж МАН ялагдчихлаа. Одоо орон нутгийн сонгуулийг дахиад л автомат машин ашиглах боллоо. Энэ бүхэн МАН-ын эрх баригчдад таалагдаагүй.
Ц.Шаравдоржийн хувьд саяхан болсон МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн чуулганы танхимын хаалгыг таглаж суусныг “Хууль зөрчсөн үйлдэл. Хуулиар бол тэр хүмүүсийг торгох ёстой” гээд хэлчихсэн. Бүр хэвлэлийнхнийг цуглуулж байгаад зарлачихсан. Үгүй ер үүнээс аймшигтай юм гэж байх уу даа, МАН-ын эрх баригчдын хувьд. Бусдаас, өөр намаас шүүмжлэл хүлээх дургүй хүмүүст өөрийн нь намын гишүүн хатуу үг хэлэхийг МАН-ын эрх баригчид яасан ч тэвчиж чадахгүй.
Ингээд байхаар чинь “Энэ ер нь яахаараа энэ АН-ын төлөө морь нохой мэт зүтгээд байна аа” гэсэн бухимдал төрж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй.
Энэ бүхнээс үүдээд намын гишүүдээ ил далд дарамталж өөрийн сайн дураар огцрохыг шахаж шаардсан байхыг огт үгүйсгэхгүй. Ийм магадлал тун өндөр. Нөгөө талаас энэ нь МАН-ын дараагийн гомдол, суртал нэвтрүүлэгт тун ашигтай. Тэд бүр СЕХ-ын даргыг өргөдлөө өгсөн тэр даруйд л “АН-ынхан дарамталсаар байгаад өргөдлийг нь бичүүлсэн байна” гэж шуугьсан.
Ийм ийм давхар ашиг сонирхлын үүднээс албан тушаалтнуудын өргөдлийг МАН ”өөрийнх нь сайн дураар” өгүүлээд байгаа юм биш байгаа.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл
2012.11.01
























