Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Туслах сувилагчдыг чадавхжуулна
Урин дулааны улиралд гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
С.Баяр-Очир: Хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье
Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй
МИАТ компанийн 49 хувийг хувьчилна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МИАТ-ын үйл ажиллагааны талаар тус байгууллагын удирдлагуудаас мэдээлэл сонссон юм. МИАТ-ын удирдлагуудын хэлж байгаагаар тус байгууллага сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд маш их алдагдалтай ажиллаж байгаа аж. Тиймээс энэ байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахын тулд МИАТ хувьцаат компанийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Ингэж хувийн хэвшил, төртэй хамтарвал МИАТ гэдэг компанийн үйл ажиллагаа сайжирна гэдгийг тус байгууллагын дарга Ц.Орхон хэлж байлаа. Түүнчлэн тус компанийн хамгийн хүндрэлтэй асуудал нь шатахуун аж. Манай улсын хувьд гадаадаас цөөн хэдэн компани нефть экспортлох эрхтэй. Тэдний дунд жил болгон тендэр зарлаж хэрэглэх шатахуунаа авдаг байна. Энэ тендерт Содмонгол групп шалгардаг нь монополь байдлыг үүсгэж, өрсөлдөөний хуулийг зөрчиж байна гэсэн шүүмжлэл гарч байлаа. Гэсэн ч тендерт оролцсон компаниудаас хамгийн хямд үнэ санал болгодог нь энэ аж. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлийн үнээс 3-4 дахин өндөр өртөгөөр нийлүүлдэг байна.
Энэ мэт мэдээллийг МИАТ компанийн захирал Ц.Орхон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өгч, асуултад хариулсан юм.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: МИАТ компанийг олон улсын энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компанитай харьцуулаад үзэхэд хүчин чадал нь харьцангуй муу мөртлөө ажиллах хүчин 3-4 дахин их юм. Ирэх жил орлого нь нэмэгдэнэ гэж байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь өрсөлдөх чадвартай байх ёстой. Шаардлагатай бол стратегийн хөрөнгө оруулалт хийгээд явж болдоггүй юм уу. Агаарын тээврийн салбарт хувийн компаниуд орж ирэх нь зөв. Эрсдлээ өөрсдөө хүлээгээд хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Өрсөлдөөн бий болоогүй цагт үйлчилгээний үнэ буурахгүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд монголчууд МИАТ компаниар хамгийн өндөр өртөгтэй үйлчлүүлж байна. 2-3 цагийн нислэгт 600 гаруй мянган төгрөг төлдөг байх жишээний. Тийзнийхээ үнийг буулгахгүй байгаа нь нэг талдаа өрсөлдөөн бий болоогүй, нөгөө талдаа МИАТ компанийн зардал өндөр байдагтай холбоотой.
-МИАТ компанийн захирал Ц.Орхон: Агаарын тээврийн салбарт төр, хувийн компаниуд үйлчилгээ үзүүлснээр нэг талдаа үнэ буурч, зорчигч хүссэн үйлчилгээгээ авч болох ч нислэгийн аюулгүй байдал алдагдана. Тэр тусмаа хэсэг хугацааны дараа Монголын агаарын тээвэр гадаадын тээвэрлэгчдийн эрхшээлд орох эрсдэлтэй. Эхлээд тэд үнээ буулгах ч хэсэг хугацааны дараа буцаагаад өсгөхийг үгүйсгэх аргагүй. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг ч ашиг орлого зэрэг нь Монголд үлдэхгүй гадагшаа шууд урсана. Засгийн газрын төвшинд МИАТ компанийн 49 хувийг хувьчлах шийдвэр гарсан. Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэн 5-6 онгоцтойгоор нислэг үйлдэх боломжтой. Энэ утгаараа тодорхой хувийг хувьчлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
-УИХ-ын гишүүн Д.Ганбат: МИАТ компанийн асуудал чухал. МИАТ компанийн тийз яах аргагүй өндөр үнэтэй байна. Гэтэл Япончууд манайх руу явах тийзийг бодлогоор байхгүй болгосон. Ингэснээр жуулчны тоо нэмэгдэх талтай.
Нөгөө талаар МИАТ-ийн боловсон хүчин, нисгэгчид барих бодлого яма байна вэ. Мөн энэ компани шатахуунаасаа маш их алдагдал хүлээж байна гэнэ. Ямар учраас алдагдал хүлээгээд байна вэ гэсэн асуултыг МИАТ-ийн удирдлагуудад тавьсан юм.
-МИАТ компанийн захирал Ц.Орхон: Японы тал визгүй болгосон ч жуулчдын ирэх улирал нь 6-9 сар. Энэ хооронд манай компани долоо хоногт таван удаа нислэг хийж байна. Бусад үед нь долоо хоногт 2-3 удаа нисдэг. Боловсон хүчний хувьд нисэх хүчинд бодлого барьж ажиллаж байгаа. 10 гаруй нисгэгчийг бэлтгэн ажиллуулсан. АНУ-д жилд 5-10 нисгэгчийг бэлтгэж байна. Хэдийгээр хувийн компаниуд байгуулагдаж байгаа ч МИАТ компаниас гарсан нисгэгч одоогоор байхгүй. Шатахууны алдагдал хүлээж байгаа асуудал нь шатахуун импортолж байгаа компани шатахуунаа өндөр үнээр нийлүүлдэг. Бид жил болгон тендэр зарладаг ч Содмонгол, Роснефть л шалгардаг. Хамгийн хямд үнэтэйг нь сонгосон ч дэлхийн зах зээлээс өндөр үнэтэй байгаа юм. Бид НӨАТ-аа тооцоод нэг тонн шатахууныг 1650 ам.доллараар авч байна.
-УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Шатахууныг ганц компани нийлүүлдэг байж болохгүй. Өрсөлдөөний тухай хуулиар болохгүй зүйл. Мөн онгоцны хоолны талаар үйлчлүүлэгчид маш их гомдолтой байдаг юм билээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Алдагдалтай ажилладаг юм бол дотооддоо яагаад нийслэг үйлддэггүй юм бэ?
-МИАТ компанийн захирал Ц.Орхон: Тендер зарлаад хамгийн хямд үнэтэйг нь сонгодог. Хамгийн гол нь хилийн цаана байгаа монополийг Засгийн газар анхаарах хэрэгтэй. Мөн манайх шатахуун агуулах савтай болсон. Тэгэхээр бидэнд импортлох эрхийг нь олгочихвол бид өөрсдөө арай хямд үнээр оруулж ирэх боломжтой. Дотоодод нислэг үйлдэхээр бид бэлтгэсэн байсан. Гэвч үүнийг хувийн хэвшлийнхнээр хийлгэхээр УИХ-аас шийдсэн юм.
Уг нь, МИАТ компани зорчигч, ачаагаа л тээвэрлэх ёстой. Гэтэл хоол хийж нийлүүлэх байгууллага өнөөдөр алга. Тиймээс бид хоолоо өөрсдөө хийж байгаа. Хоол хийдэг тусгай албатай болоё гэвэл бас л орон тоо нэмэгдэх болно гэв.
Байнгын хорооны хурал дээр ийн асуулт хариулт өрнөж, энэ байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МИАТ-ын үйл ажиллагааны талаар тус байгууллагын удирдлагуудаас мэдээлэл сонссон юм. МИАТ-ын удирдлагуудын хэлж байгаагаар тус байгууллага сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд маш их алдагдалтай ажиллаж байгаа аж. Тиймээс энэ байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахын тулд МИАТ хувьцаат компанийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Ингэж хувийн хэвшил, төртэй хамтарвал МИАТ гэдэг компанийн үйл ажиллагаа сайжирна гэдгийг тус байгууллагын дарга Ц.Орхон хэлж байлаа. Түүнчлэн тус компанийн хамгийн хүндрэлтэй асуудал нь шатахуун аж. Манай улсын хувьд гадаадаас цөөн хэдэн компани нефть экспортлох эрхтэй. Тэдний дунд жил болгон тендэр зарлаж хэрэглэх шатахуунаа авдаг байна. Энэ тендерт Содмонгол групп шалгардаг нь монополь байдлыг үүсгэж, өрсөлдөөний хуулийг зөрчиж байна гэсэн шүүмжлэл гарч байлаа. Гэсэн ч тендерт оролцсон компаниудаас хамгийн хямд үнэ санал болгодог нь энэ аж. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлийн үнээс 3-4 дахин өндөр өртөгөөр нийлүүлдэг байна. Энэ мэт мэдээллийг МИАТ компанийн захирал Ц.Орхон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өгч, асуултад хариулсан юм.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: МИАТ компанийг олон улсын энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компанитай харьцуулаад үзэхэд хүчин чадал нь харьцангуй муу мөртлөө ажиллах хүчин 3-4 дахин их юм. Ирэх жил орлого нь нэмэгдэнэ гэж байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь өрсөлдөх чадвартай байх ёстой. Шаардлагатай бол стратегийн хөрөнгө оруулалт хийгээд явж болдоггүй юм уу. Агаарын тээврийн салбарт хувийн компаниуд орж ирэх нь зөв. Эрсдлээ өөрсдөө хүлээгээд хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Өрсөлдөөн бий болоогүй цагт үйлчилгээний үнэ буурахгүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд монголчууд МИАТ компаниар хамгийн өндөр өртөгтэй үйлчлүүлж байна. 2-3 цагийн нислэгт 600 гаруй мянган төгрөг төлдөг байх жишээний. Тийзнийхээ үнийг буулгахгүй байгаа нь нэг талдаа өрсөлдөөн бий болоогүй, нөгөө талдаа МИАТ компанийн зардал өндөр байдагтай холбоотой.
-МИАТ компанийн захирал Ц.Орхон: Агаарын тээврийн салбарт төр, хувийн компаниуд үйлчилгээ үзүүлснээр нэг талдаа үнэ буурч, зорчигч хүссэн үйлчилгээгээ авч болох ч нислэгийн аюулгүй байдал алдагдана. Тэр тусмаа хэсэг хугацааны дараа Монголын агаарын тээвэр гадаадын тээвэрлэгчдийн эрхшээлд орох эрсдэлтэй. Эхлээд тэд үнээ буулгах ч хэсэг хугацааны дараа буцаагаад өсгөхийг үгүйсгэх аргагүй. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг ч ашиг орлого зэрэг нь Монголд үлдэхгүй гадагшаа шууд урсана. Засгийн газрын төвшинд МИАТ компанийн 49 хувийг хувьчлах шийдвэр гарсан. Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэн 5-6 онгоцтойгоор нислэг үйлдэх боломжтой. Энэ утгаараа тодорхой хувийг хувьчлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
-УИХ-ын гишүүн Д.Ганбат: МИАТ компанийн асуудал чухал. МИАТ компанийн тийз яах аргагүй өндөр үнэтэй байна. Гэтэл Япончууд манайх руу явах тийзийг бодлогоор байхгүй болгосон. Ингэснээр жуулчны тоо нэмэгдэх талтай.
Нөгөө талаар МИАТ-ийн боловсон хүчин, нисгэгчид барих бодлого яма байна вэ. Мөн энэ компани шатахуунаасаа маш их алдагдал хүлээж байна гэнэ. Ямар учраас алдагдал хүлээгээд байна вэ гэсэн асуултыг МИАТ-ийн удирдлагуудад тавьсан юм.
-МИАТ компанийн захирал Ц.Орхон: Японы тал визгүй болгосон ч жуулчдын ирэх улирал нь 6-9 сар. Энэ хооронд манай компани долоо хоногт таван удаа нислэг хийж байна. Бусад үед нь долоо хоногт 2-3 удаа нисдэг. Боловсон хүчний хувьд нисэх хүчинд бодлого барьж ажиллаж байгаа. 10 гаруй нисгэгчийг бэлтгэн ажиллуулсан. АНУ-д жилд 5-10 нисгэгчийг бэлтгэж байна. Хэдийгээр хувийн компаниуд байгуулагдаж байгаа ч МИАТ компаниас гарсан нисгэгч одоогоор байхгүй. Шатахууны алдагдал хүлээж байгаа асуудал нь шатахуун импортолж байгаа компани шатахуунаа өндөр үнээр нийлүүлдэг. Бид жил болгон тендэр зарладаг ч Содмонгол, Роснефть л шалгардаг. Хамгийн хямд үнэтэйг нь сонгосон ч дэлхийн зах зээлээс өндөр үнэтэй байгаа юм. Бид НӨАТ-аа тооцоод нэг тонн шатахууныг 1650 ам.доллараар авч байна.
-УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Шатахууныг ганц компани нийлүүлдэг байж болохгүй. Өрсөлдөөний тухай хуулиар болохгүй зүйл. Мөн онгоцны хоолны талаар үйлчлүүлэгчид маш их гомдолтой байдаг юм билээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Алдагдалтай ажилладаг юм бол дотооддоо яагаад нийслэг үйлддэггүй юм бэ?
-МИАТ компанийн захирал Ц.Орхон: Тендер зарлаад хамгийн хямд үнэтэйг нь сонгодог. Хамгийн гол нь хилийн цаана байгаа монополийг Засгийн газар анхаарах хэрэгтэй. Мөн манайх шатахуун агуулах савтай болсон. Тэгэхээр бидэнд импортлох эрхийг нь олгочихвол бид өөрсдөө арай хямд үнээр оруулж ирэх боломжтой. Дотоодод нислэг үйлдэхээр бид бэлтгэсэн байсан. Гэвч үүнийг хувийн хэвшлийнхнээр хийлгэхээр УИХ-аас шийдсэн юм.
Уг нь, МИАТ компани зорчигч, ачаагаа л тээвэрлэх ёстой. Гэтэл хоол хийж нийлүүлэх байгууллага өнөөдөр алга. Тиймээс бид хоолоо өөрсдөө хийж байгаа. Хоол хийдэг тусгай албатай болоё гэвэл бас л орон тоо нэмэгдэх болно гэв.
Байнгын хорооны хурал дээр ийн асуулт хариулт өрнөж, энэ байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм.
Д.МӨНХ
0 Сэтгэгдэл
























